ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13:30 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -ийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль” болон 10 сая төгрөгийн бай гардах юм.

Мөн Улсын Их Хурал (УИХ)-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.

Монгол Бөхийн Өргөөнд болдог уламжлалт барилдааны нэгд тооцогдох тус барилдаанд 2001 оноос хойш хамгийн олон түрүүлсэн бөх улсын аварга Ч.Санжаадамба. 

Тэрбээр 2010 онд цэргийн арслан цолтой байхдаа түрүүлж байсан бол түүнээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд өнгөлжээ.

Түүнчлэн дархан аварга Г.Өсөхбаяр (2005, 2007), улсын гарди И.Доржсамбуу (2004, 2008), улсын аварга П.Бүрэнтөгс (2012, 2022) нар тус бүр хоёр түрүүлж байв.

2001 оноос хойш түрүүлсэн бөхчүүд:

  • 2001 - улсын заан Д.Сумъяабазар
  • 2002 - улсын аварга А.Сүхбат
  • 2004 - улсын заан И.Доржсамбуу
  • 2005 - далай аварга Г.Өсөхбаяр
  • 2006 - улсын арслан Д.Азжаргал
  • 2007 - далай аварга Г.Өсөхбаяр
  • 2008 - улсын гарди И.Доржсамбуу
  • 2010 - цэргийн арслан Ч.Санжаадамба
  • 2011 - улсын гарди Н.Ганбаатар
  • 2012 - улсын арслан П.Бүрэнтөгс
  • 2013 - улсын заан Ч.Санжаадамба
  • 2014 - улсын аварга С.Мөнхбат
  • 2015 - улсын заан Ч.Санжаадамба
  • 2016 - улсын аварга Ч.Санжаадамба
  • 2017 - улсын аварга Ч.Санжаадамба
  • 2018 - улсын гарди Б.Гончигдамба
  • 2019 - улсын начин Н.Баярбаатар
  • 2021 - улсын харцага Б.Орхонбаяр
  • 2022 - улсын аварга П.Бүрэнтөгс
  • 2023 - улсын заан Б.Бат-Өлзий 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
e [194.110.13.87] 2024/11/26
e
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.115] 2024/11/23
Сэвстэй гүзээнүүдийн ноцолдоонд хэн дийлснийг нь сая саяар шагнадаг явдлыг зогсоох хэрэгтэй. Улс орон ядуу байна гээд тэрбум тэрбумаар нь гаднаас зээл авдаг байж ашиггүй зардлаа танаач
0 | 0 Хариулах
Хотын иргэн [202.131.249.106] 2024/11/22
Улс тунхагласан гэдгийг болих хэрэгтэй, үндсэн хууль баталсан гэх нь зөв.
0 | 1 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2024/11/21
10 сая төгрөг гэдэг чинь $3000 буюу АНУ-д бол хамгийн доод зэрэглэлийн ажлын сарын цалин шахуу л юм. Тийм өндөр бай шагнал бол биш л дээ хөөрхий. Үндэсний бөх барилдаад түрүүлнэ гэдэг тийм амар юм биш. Хуруу хумс, гар, хөл, цээж гэдэс юу ч үгүй зулгарна, шалбарч шархална, тархи, нуруу нугас, мөр, хөл гарны гэмтэл бэртэл авбал за тэгээд дуусаа. Энэ доор монгол бөхөө доромжлоод байгаа хүмүүс дэндүү туйлширч байна. Монгол бөхийн нэр хүндийг гутаасан хөгийн юмнууд алийг тэр гэхэв. Гэхдээ энэ чинь хувь хүнтэй нь холбоотой болохоос монгол бөхөө үгүйсгэх шалтгаан биш. Монгол бөх бол монгол үндэстний салшгүй соёл, уламжлал, өв юм шүү. Монгол улс гэж байгаа цагт, Монгол хүн гэж байгаа цагт бөхөө барилдуулна, үзнэ, байлна.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.93] 2024/11/21
Энэ бөхийг тэгээд хvмvvс vзээд л байх юм, би лав амьдралдаа нэг удаа л vзэж байсан.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.182.253] 2024/11/22
Монгол ахуй , Монгол өв соёл, эх оронч үзлийн талаар аав ээж чинь сургаагүй нь чиний буруу биш юм. Чи энэ чигээрээ харь шүтсэн эх оронч үзэлгүй нэгэн явсаар Монгол улсын ариун хөрсөнд ясаа тавина. Энэ нь л туйлын эмгэнэл юм.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.67] 2024/11/21
явдаг 00 ууд шунал нь дэндсэн юмнууд махан бөмбөгнүүд
3 | 2 Хариулах
Зочин [66.181.182.253] 2024/11/22
Монгол ахуй, Монгол өв соёл, түүнийг хэрхэн өвлөж авч явах, эх оронч үзлийн талаар аав ээж чинь сургаагүй нь чиний буруу биш юм. Чи энэ чигээрээ харь шүтсэн бохир нэгэн явсаар Монгол улсын ариун хөрсөнд ясаа тавина. Чухам энэ л туйлын эмгэнэл пм.
2 | 0 Хариулах
сонгогч [202.9.47.50] 2024/11/21
бахчүүдийг их мөнгөөр шагнаж давраадагаа болих хэрэгтэй. Түүний оронд дэлхийд нэрээ гаргаж байгаа хүүхдүүдээ шагна..
2 | 3 Хариулах
297666666 [66.181.166.134] 2024/11/21
Махан биений чадлыг ингэж төрөөс хөөрөгдөх хэрэггүй. Оюуныг, эрдэм ухааныг яагаад үнэлдэггүй юм бэ. Хувь бөхийн өмхий биеийг хөөрөгдөөд юу хожив
3 | 4 Хариулах