“Таванбогд Солюшнс” ХХК-ийн Брэнд хөгжүүлэлтийн менежер Л.Инжмаатай ярилцлаа.
- Сайн байна уу, тэгэхээр Таванбогд Солюшнс ХХК-ийн үйлчилгээний салбарт шинээр нэвтрүүлж буй үйлчилгээний Роботын талаар танилцуулна уу?
- Манай “Таван Богд Солюшнс” ХХК нь алдарт Pudu Robotics HK Limited-ийн Монгол дахь албан ёсны цор ганц дистрибьютерээр хамтран ажиллаж байна. Бид одоогоор үйлчилгээний ухаалаг зөөгч робот болон дөрвөн үйлдэлт цэвэрлэгч робот, олон үйлдэлт хүргэлтийн робот гэсэн роботуудыг дотоодын зах зээлд шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Мэдээж энэ төрлийн дэвшилтэд технологийг үйлчилгээний салбарт нэвтрүүлж буй анхны тохиолдол. Энэ тал дээр компанийн хувьд ямар шинэ сорилтуудтай тулгарч байна вэ?
Манай улсын зах зээлд үйлчилгээний робот гэдэг нь цоо шинэ ойлголт. Харин хэрэглэгчдийн хувьд үйлчилгээний роботын талаарх ойлголт нь “гэрийн шал угаагч” эсвэл кинон дээр гардаг хүн дүрстэй робот зэргийн төсөөлөлтэй учраас үйлчилгээний роботын талаарх ойлголт нь бага. Тиймээс нэн түрүүнд хэрэглэгчээ сургаж мэдлэгтэй болгох, зах зээлд үйлчилгээний робот гэдэг ойлголтыг таниулах ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж байна.
- Одоогоор ямар ямар газрууд танай оруулж ирж буй роботуудыг ашиглаж байна вэ?
- Одоогийн байдлаар Жуулчин Тэрэлж ресорт, Нагоми ресторан, Болор амралтын газар, Yu Long, Asian hotpot ресторан, Ajisen ramen, Shibuya, Park Od Mall зэрэг салбарынхаа өнгө төрх болсон үйлчилгээний газруудтай хамтран ажиллаж байна. Тухайн харилцагч нарын хувьд одоогоор зөөгч болон цэвэрлэгч роботыг бизнестээ нэвтрүүлж ашиглаж байгаа бөгөөд маш таатай байгаа.
- Мэдээж технологийн дэвшил хүний хийх ажлыг орлох цаг үед бид бүхэн амьдарч байна. Гэхдээ хэдий тийм ч ажиллах хүчний асуудал нь хоол, үйлчилгээний салбарт нэлээд тулгамдаж байгаа асуудал болсон. Үүнд танай үйлчилгээ ямар нөлөө үзүүлэх боломжтой байгаа вэ?
- Хүний нөөцийн хомсдол ажиллах хүчин жил ирэх тусам бүүрч байна. Тэр дундаа үйлчилгээний салбар ажилчныг тогтвортой ажиллуулна гэдэг бол маш хүндрэлтэй. Харин уг асуудлыг үйлчилгээний роботын тусламжтайгаар шийдэх, удирдлагын зардлыг бууруулах, цаашлаад одоо буй ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг олгодог. Түүнчлэн зөөгч робот маань 24/7 ажиллана. Өөрөөр хэлбэл өвдөхгүй, чөлөө авахгүй, ажил таслахгүй учраас аливаа байгууллагын үйл ажиллагаа тогтвортой ажиллахад маш чухал нөлөөг үзүүлнэ.Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.
- Мэдээж таны хэлсэнтэй санал нэг байна. Нөгөө талдаа мэдээж сул болон давуу талууд гарч ирж байгаа байх. Энэ талаар ?
- Мэдээж нэг чухал зүйл бол манай робот үнэтэй байж магад. Гэхдээ зөөгчийн 10 сарын цалингаар нэг зөөгч роботтой болох боломжтой. Түүнчлэн роботын тогтвортой үйл ажиллагаа, таны бизнесийг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа ялгаруулах үнэ цэн шингээдэг тул бизнесийн ашиг орлогод ч сайнаар нөлөөлнө. Сүүлд оруулж ирсэн шинэ загварын робот зөөгч нар дэлгэцтэй болсноор хоолны цэсээ гаргах эсвэл захиалгат сурталчилгаа гаргах зэрэг бусад олон давуу талыг шингээсэн байдаг.
Энэ бүхнийг нэгтгээд хэлэхэд технологийн шинэлэг шийдэл бүхий ухаалаг үйлчилгээний роботуудыг ашигласнаар ажилчдынхаа ажлыг хөнгөвчилж бүтээмжийг нь нэмэх, харилцагч үйлчлүүлэгчийг татах зэрэг таны бизнесийг бүх талаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
- Танай компанийн хувьд цаашид ямар төрлийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?
- Бид цаашид цэвэрлэгээний роботын төрлөө нэмэх, мөн лифттэй интеграци хийснээр хүний гар ажиллагааг бууруулах роботыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Баярлалаа танд...
Дэлхийн №1 зөөгч болон цэвэрлэгч Роботыг харилцагчийн хэрэгцээнд тохируулан Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр “Таван Богд Солюшнс ХХК” худалдаалан борлуулж байна.
Холбогдох утас: 7500-7777
Facebook: Tavanbogd Solutions LLC
Хаяг: ХУД, 3-р хороо, Таван Богд Группийн төв оффис
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!