Уншиж байна ...
Зураг
Зураг

ХасБанк олон улсын санхүүгийн байгууллагуудаас $55.7 саяын санхүүжилт авлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон байгаль орчинд ээлтэй бизнес, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих зорилгоор Германы хөрөнгө оруулалт, хөгжлийн корпораци (DEG)-аас 30 сая ам.доллар, responsAbility хөгжлийн санхүүгийн байгууллагаас 20.7 сая ам.доллар, АНУ-ын Developing World Markets (DWM) санхүүгийн байгууллагаас 5 сая ам.доллар буюу нийт 55.7 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татлаа.

Уг санхүүжилт нь бичил, жижиг, дунд бизнесүүд тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад эерэг нөлөөтэй ногоон бизнес, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд зарцуулагдана. 

ХасБанк санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд үргэлж анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ үүнд чиглүүлж ирсэн бөгөөд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн хүсэлтээ онлайнаар илгээн шийдвэрлүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгох зэрэг олон шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

зураг
 

Түүнчлэн, бид байгальд ээлтэй санаачилга, ногоон бизнес, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тууштай дэмжин, тогтвортой санхүүжүүлсний үр дүнд 2024 оны байдлаар 2.5 сая тонн CO2-той тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулаад байна.

Германы хөрөнгө оруулалт, хөгжлийн корпораци (DEG)-ын тухай:

DEG нь Герман улсын төрийн өмчит санхүүгийн байгууллага бөгөөд хөгжиж буй болон дунд орлоготой орнуудад хувийн хэвшил, бизнесийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, усны хангамж, боловсрол, эрүүл мэнд гэх мэт төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг.

responsAbility (rA) хөгжлийн санхүүгийн байгууллагын тухай:

ResponsAbility хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжилд анхаарал хандуулдаг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллага юм. Энэ байгууллага нь жижиг, дунд бизнесүүд, ногоон эдийн засаг болон нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, тэдний тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.

Developing World Markets (DWM) санхүүгийн байгууллагын тухай:

Developing World Markets (DWM) нь хөгжиж буй зах зээлд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнесүүдийг санхүүжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой санхүүгийн байгууллага юм. DWM нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийг бэлтгэх, санхүүгийн хэрэгцээг дэмжих замаар нийгмийн хариуцлагатай, тогтвортой бизнесийн шийдлүүдийг дэмждэг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.