Уншиж байна ...
Зураг
Зураг

Премиум Корпорэйшн Вэлүү Сангийн хамтаар Улаанчулуутын хогийн цэг орчимд амьдардаг өрхийн хүүхдүүдийг ₮340 саяар дэмжиж байна

ikon.mn
2024 оны 11 сарын 21
Сурталчилгаа

Премиум Корпорэйшн, түүний охин компани болох Премиум Конкрит, Премиум Нэксус компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд Вэлүү Сангаас санаачлан хэрэгжүүлж буй хүүхдийн сайн сайхны төлөөх төсөл хөтөлбөрүүдэд зориулан 340 сая төгрөгийн хандив үзүүлэхээр боллоо.

зураг
 

Энэхүү хандив нь Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж, амьдрал залгуулж буй иргэдийн хүүхдүүдэд зориулсан төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Тухайлбал, хүүхдийн суралцах орчныг сайжруулах зорилгоор цэцэрлэг, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, номын сангийн өргөтгөл болон бусад шаардлагатай ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

зураг
 

Вэлүү Сан нь 2007 онд АНУ, Канадад бүртгэгдсэн бөгөөд өнчин, ядуу, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн олон улсын хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг туршлагатай байгууллага юм.

Тус сан нь боловсрол, ажил эрхлэлт, дэд бүтцийн хөгжил, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ажилладаг бөгөөд Нарны хүүхдүүд 1,2-р цэцэрлэг, Гандис олон нийтийн номын сан, Дүүлэх Тогоруу хүүхдийн зуны зуслан болон Фран Лондоны нэрэмжит оёдлын цех зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. 

зураг
 

Премиум Конкрит ХХК-ийн төслийн захирал М.Баярбаатарын хэлснээр: Вэлүү Сан нь хүүхдийн сайн сайхан, тэдний амьдрах орчин, боловсрол эзэмшихэд чиглэсэн олон талт бодитой, үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлдэг. Тиймээс бид энэхүү нийгэмд тустай ажлуудад хувь нэмэр оруулахаар шийдэж, өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

Премиум Нэксус ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг: Бид  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон төрлийн ажлуудыг санаачлан, хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг зорьдог. Энэ удаагийн хандивын хөрөнгө оруулалт ч мөн үүний тод жишээ юм. Хүүхэд бүр гэр бүлийн  амьжиргааны түвшнээс үл хамааран аюулгүй орчинд өсөж хүмүүжиж, сурч боловсрох бүрэн эрхтэй гэдэгт итгэдэг " хэмээн ярилаа.  

Вэлүү Сангийн үүсгэн байгуулагч Жүли болон Чэлван Вэлүү нар Монголын нийгэмд хувь нэмрээ оруулахын тулд олон жил ажиллаж байгаа бөгөөд тус сангийн бүх төслүүд 100% хандивын тусламжтайгаар хэрэгжиж байна. Хандивласан бүх мөнгө нь тусламж хэрэгтэй өрхүүдийн хүүхдүүдэд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх боломж олгож байгаагаараа онцлог юм. 

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.