ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Бусдын машиныг мөргөж онхолдуулан зугтсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна"

Б.Манлай
2024 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бусдын машиныг мөргөж, онхолдуулсан осол гаргаад зугтсан хэрэг гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 9-ний 12:45 цагт “Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин мөргөөд явсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Алба хаагчид осол болсон газарт очиж шалгахад Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь иргэн “А”-ын эзэмшлийн Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж онхолдуулан, улмаар тээврийн хэрэгслээ орхиж, хэргийн газраас зугтсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдээллээ.

Үүнээс гадна тээврийн хэрэгслээ хулгайд алдах дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгаа тул дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа суурилуулж, хяналтын камертай, харуул хамгаалалттай газар байршуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг.

216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”.

216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.215] 2024/11/11
ӨЧИГГҮЙ ШОРОНД ХИЙГЭЭЧЭЭ ЭНЭ СОГТУУ МАШИН БАРИАД БАЙГАА ОРКУУДЫГ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/11/10
Ял шийтгэл нь хатуу тусмаа цагдаадаа ашигтай юм даа. Далдуур үргэлж мөнгө саадаг болсон байна.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.117.99] 2024/11/10
СҮҮЛИЙН ҮЕД ОРКУУДЫН СОГТУУ МАШИНААР ҮЙЛДЭЖ БАЙГАА ХЭРЭГ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН БАЙНА ЛЭЭ. ЭХНИЙ УДАА ГЭДЭГ БАЛАЙ ЮМААР ТОЛГОЙГ НЬ ЭЛЭЭД ӨНГӨРЧ БАЙНА. СОГТУУ ОСОЛ АВААР ХИЙСЭН Л БОЛ МАШИНЫГ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ САНХҮҮТЭЙ НЬ ЯРИХ ЁСТОЙ БАЙМААР.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.117.99] 2024/11/10
ЭНЭ САРД 3 Ч ХҮН СОГТУУ ЖОЛООЧООС БОЛЖ НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ ОЛЖ УНШСАН. АМЬД ЯВАХ БАТАЛГАА АЛГА.
3 | 0 Хариулах
Зочин [192.42.116.214] 2024/11/10
Толгой тархи гэж байдаг л байгаадаа. Нэг эст амьтан шиг л байх юм. Саяхан бас нэг 200 тай орк хүн дайрж алчихаад зугтсан байсан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.138] 2024/11/10
Neg orkni zam haalaa geed nogoo orkoo morgoson bna
1 | 2 Хариулах
ЗОЧИН [103.212.117.99] 2024/11/10
ТИЙМ БИШ БАЙНА ЛЭЭ. ЗОГСОЖ БАЙСАН МАШИНЫГ МӨРГӨЖ ОНХОЛДУУЛЧИХААД ЯВСАН БАЙНА ЛЭЭ. СОГТУУ БАЙСАН БИЗ.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.82] 2024/11/10
lhamsuren avgai hudlaa shaasaar l yavna uu oros ruugaa zailaach
1 | 0 Хариулах