Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шийдвэрийг танилцуулж байна.
Магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долдугаар сарын 18,19-ны 707 дугаартай шийтгэх тогтоол давж заалдах шатны гомдол гаргасан хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт нотолбол зохих зүйлүүд батлагдаж тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Хэргийн бодит байдлыг тогтоож, хуульд нийцсэн шүүгдэгчид холбогдох хэргүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэргийн хэм хэмжээнд нийцсэн байна гэж дүгнэж байна.
Хаалттай шүүх хурлын үйл ажиллагааг тодруулж ярих боломжгүй учраас өмгөөлөгч нарын, шүүгдэгчийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлалд тодорхой бичгээр хүргүүлнэ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон 111-ийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл Улсын Дээд Шүүхэд хуульд заасан үндэслэлээр оролцогчид гомдол гаргах эрхтэйг дурдлаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!