Уншиж байна ...

Жүдогийн ахмадын ДАШТ-д С.Чинзориг түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын Лас Вегас хотод болж буй жүдогийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий гурав дахь өдөр М4 буюу 45-49 насны ангилалд болон М5 буюу 50-54 насныхан медальтнуудаа шалгаруулав.

Тэмцээний эхний хоёр өдөр М3 насны ангилалд А.Давааням алт, М6 ангилалд Х.Нямдорж алт, Г.Баатарсүрэн мөнгө, М9 буюу 70 насны ангилалд Л.Зандан хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл М5 буюу 45-49 насны ангилалд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд С.Чинзориг алт, +100 кг-ын жинд Б.Чинзориг мөнгө, О.Баярхүү хүрэл, М5 буюу 50-54 насны +100 кг-ын жинд Ц.Очирбат мөнгөн медаль хүртэв. 

Одоогоор манай баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар зургаадугаарт бичигдэж байна. Одоогоор Бразил 12, АНУ зургаа, Франц, Казахстан, Гүржийн баг дөрвөн алттайгаар тэргүүлж буй юм.