Уншиж байна ...

Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1,400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол чиглэлд энэ оны есдүгээр сараас автобус үйлчилгээнд явуулж эхэлж байв.

Гэвч маргаашаас буюу 11 дүгээр сарын 8-наас Засгийн газрын ордны АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсоохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэж гаргасан болохыг албаныхан тайлбарлав.

"20 минутын хот" Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн "УИХ-ын Тамгын Газар болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газарт автобус өгөх гэж байна. Эхний ээлжид УИХ-ын гишүүд, яамныхан тодорхой зогсоолууд тодорхойлж, "Автомашинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая" уриатайгаар өөрсдөө автобусанд сууж эхэлнэ" гэж есдүгээр сарын 2-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн ч хоёр сарын дараа уг шийдвэр цуцлагдаж байна.