Уншиж байна ...

"УИХ болон Засгийн газарт өнөөдөр автобус өгч байна. Гишүүд машинаасаа бууна"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"20 минутын хот" Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцлаа.

"20 минутын хот" Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн "Төсвийн тодотголын үеэр томоохон төслүүдийн зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ, ажлын зургууд хийгдсэн төслүүд тавигдсан. Энэхүү ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.

Мөн автобусны үйлчилгээг сайжруулах талаар ярилцаж, төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газраас уг ажлыг эхлүүлье гэж шийдлээ.

Өнөөдөр УИХ-ын Тамгын Газар болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газарт автобус өгөх гэж байна. Эхний ээлжид УИХ-ын гишүүд, яамныхан тодорхой зогсоолууд тодорхойлж, "Автомашинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая" уриатайгаар өөрсдөө автобусанд сууж эхлэх гэж байна" гэж мэдээллээ.

Дугаарын хязгаарлалтын тухайд энэ жил сүүлийнх байна. Дараа жилээс автомашины дугаарын хязгаарлалт хийхгүй, өөр шийдлүүд хэрэгжүүлнэ гэв.

Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа төр, хувийн хэвшлийн автобуснуудаас жолоочтой нь аутсорсинг байдлаар УИХ-ын Тамгын Газар болон Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт 10 автобус өгөхөөс үүдэнд 9-ийг нь авч ирсэн байгаа. Одоо автобусны маршрутыг тогтооно.

Саарал ордонд нийслэлийн дөрвөн зүг, найман зовхисоос ирдэг бүх хүнийг ажилдаа автобусаар яваач. Тэдний цалин дээр нэмэгддэг унааны мөнгийг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар татаж аваад үйлчилгээнд явсан автобуснуудад өгье гэж ярьж байгаа" гэж ярилаа.