Нийслэлийн хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлт эрхэлж байгаа 6 аж ахуйн нэгжийн 76 тээврийн хэрэгслийн техникийн байдал, тээвэрлэлтийн нөхцөлд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийж байгаа юм байна.
Энэ талаар Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын/НХШГ/ Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар "Нийслэлийн хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлт эрхэлж байгаа зургаан аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрийн 76 тээврийн хэрэгслийн техникийн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг хангасан эсэхэд хяналт шалгалт хийж байна.
Авто тээврийн хэрэгслийн аюултай ачаа тээвэрлэх журамд зааснаар манай байгууллагаас тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгуур хангасан талаарх дүгнэлтийг гаргадаг. Дүгнэлтийн дагуу Тээврийн Цагдаагийн Албанаас аюултай ачаа тээвэрлэх замналын зөвшөөрлийг авдаг юм.
Энэ дагуу хоёр ААН дүгнэлт гаргуулж, тээвэрлэлт эрхлэх зөвшөөрөл авсан байна.
Шалгалтаар Нийслэлийн Хяналт Шалгалтын Газраас аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслийн техникийн байдалд дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл аваагүй ААН-үүдэд хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна" гэж мэдээллээ.
Аюултай ачаа тээвэрлэхэд тавигдах техникийн ерөнхий шаардлагаас: /Зураг дээр дарж том хэмжээгээр харна уу/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!