Уншиж байна ...

Сторпэй компани Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтэрлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Жакарта хот, Индонез улс — 2024 оны 10 сар — Зүүн Өмнөд Азид тэлэх стратегийн томоохон алхмаа хийж, Сторпэй Холдингийн охин компани болох Сторпэй Финтек Индонез нь Индонез улсын Сахабат Сампорна (Bank Sahabat Sampoerna) банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Сторпэй санхүүгийн үйлчилгээг Индонез улсын зах зээлд нэвтрэх суурийг тавьж, Зүүн Өмнөд Азийн хамгийн ирээдүйтэй эдийн засаг гэгдэх 280 сая хүн амтай зах зээлд хөл тавьж буй чухал үе шат боллоо. 

Сторпэй болон Сахабат Сампорна Банк (ССБ)ны түншлэлийн тухай

Сахабат Сампорна банк нь Сампорна группийн нэг хэсэг бөгөөд тус банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тууштай ажилладгаараа танигдсан аж. Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч юникорн финтек компани Зендит (Xendit) нь CCБ-д 2022 онд стратегийн хөрөнгө оруулалт хийж, дижитал төлбөрийн салбарт байр суурийг нь улам бүр бататгасан.

ССБ нь Сторпэй-ийг Индонезийн зах зээлд нэвтрэхэд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт, зах зээлд танигдах, зорилтот хэрэглэгчдэд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Сампорна групп нь банк санхүү, үл хөдлөх, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулдаг Индонез улсын томоохон групп компани бөгөөд энэхүү туршлага, цар хүрээ болон нөөц бололцоо нь Сторпэй-ийг Индонезийн санхүүгийн экосистемд амжилттай чиглүүлэхэд хүчтэй түнш болох юм.

зураг
 

Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх төлөвлөгөө

Зүүн Өмнөд Азид дижитал төлбөрийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа ба энэ бүс нутагтаа Сторпэй нь гол тоглогч болох урт хугацааны зорилго тавьсан. Энэ зорилгын эхлэл нь Индонез улс бөгөөд дараагийн зорилтот зах зээлүүд болох Вьетнам болон Тайланд улсуудад нэвтрэх алхмуудаа мөн адил эхлүүлэн ажиллаж байна.

Сторпэй компани нь хэрэглэгч болон мерчант байгууллагуудад аюулгүй, уян хатан, хүртээмжтэй, орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан санхүүгээ зөв удирдах, борлуулалтаа нэмэгдүүлэх шийдлийг санал болгодог бөгөөд Зүүн өмнөд Азийн зах зээлд энэхүү BNPL шийдлээ шинэ өнгө, дүр төрхтэйгөөр нэвтрүүлж байгаа юм.

Сторпэй-ийн тухай

Одоо аваад, дараа төлөх (BNPL) финтек үйлчилгээг 2019 онд Монголын зах зээлд хамгийн анх нэвтрүүлж байсан салбартаа тэргүүлэгч Сторпэй ХХК нь өдгөө зургаан зуун мянга гаруй хэрэглэгч, 6000 гаруй мерчант байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ташрамд дурдахад, Сторпэй компани нь энэ оны 11 сард зохион байгуулагдах олон улсын “Сингапурын Финтек Фестиваль”-д оролцох юм байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.