Уншиж байна ...

JET SCHOOL OF ENGLISH сургалтын төвүүдийн хэмжээнд анх удаа олон улсын хөтөлбөрийг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 13 цаг 47 минут
Сурталчилгаа

Даяарчлагдаж буй энэ нийгэмд хүн бүр хүүхдээ хэлний мэдлэгтэй, дэлхийд өрсөлдөхүйц иргэн болгохыг хүсдэг болсон. Энэхүү хүсэл, хэрэгцээг нь дагаад Олон улсын тодотголтой дунд сургуулиуд, мөн хүүхэд хөгжүүлэх сургалтын төвүүд ч жил ирэх тусам нэмэгдэж байна.

Боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай Жэт олон улсын сургуулийн үүсгэн байгуулагч, Жэт англи хэлний сургалтын төвийн ерөнхий захирал Ц.Чинзориг багштай ярилцаж сургалтын төв дээрээ энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэчлэлтүүдийнх нь талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

зураг
 
2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа тун удахгүй эхлэх гэж байна...

Энэ үйл ажиллагаа нь мэргэжлийн сургалтын төвүүдэд зориулагдсан байдаг. Бүрэн дунд сургууль болон их дээд сургуулийн хичээл 9-р сарын 1-нд эхэлдэг бол сургалтын төвүүдийнх 09-р сарын сүүлээр эхэлдэг онцлогтой. Энэ нь сургуулийн хүүхдүүдийн хуваарь цаг сонголт жигдрэхээр хүүхэд хөгжлийн төвүүд маань нэгдсэн сургалт зохион байгуулалтаа явуулдаг.

JET SCHOOL OF ENGLISH 29 дэх жилдээ хичээлийн шинэ жилийг эхлүүлэх гэж байна. Манай сургалтын төв нь 2014 оноос хойш жил бүр Update нэрийн доор шинэчлэлтийг хийдэг болсон. “Update” нь үндсэндээ сургалтын хөтөлбөр, сургалтын чанар, сургалтын үйлчилгээг өндөр чанартай болгох мөн хүүхэд залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн Англи хэл бусад чадварын сургалт олгодгоороо онцлогтой.

зураг
 

“2024-2025” оны хичээлийн жилийн Update-ийн шинэ хөтөлбөр нь нэлээн онцлогтой болсон байгаа. Үндсэндээ манай улсын сургуулийн хүүхдүүд нь өндөр төлбөртэй сургуульд сурах боломжгүй тул бид “JET” сургалтын төв дээрээ жилийн ангийг зохион байгуулдаг.

Жилийн анги нь 09-р сарын 23-с 05-р сарын сүүл хүртэл үргэлжилдэг цогц сургалт юм.

Энэхүү жилийн сургалт нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт уялдуулан

  • 7-12 нас буюу Junior анги
  • 13-18 нас буюу Teenager анги гэсэн ангилалтайгаар зохион байгуулдаг.

Энэ ангиуд хамгийн өндөр эрэлттэй тэр дундаа Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдүүд ихээр хамрагддаг хүүхдүүдийн таашаалд нийцсэн хөтөлбөр юм.

2024-2025 оны жилийн ангийн гол онцлог нь бид Их Британийн IPC, IMYC гэсэн 2 хөтөлбөрийг оруулж ирж байгаа. Энэ 2 хөтөлбөр нь орчин үед хамгийн хурдтай тархаж байгаа IB хөтөлбөрийн Их Британи доторх хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр манай хүүхдүүд Их Британийн 10 жилийн сургуулиуд ашигладаг сургалтын хөтөлбөрийг Англи хэл дээр үзэх боломжтой болж байна. Үүн дээр бид маш их бэлтгэж хийж, багш нараа өндөр түвшинд бэлтгэж хөтөлбөрийн албан ёсны зөвшөөрлийг авсан.

Үндсэндээ манай сургалтын төвийн жилийн ангид сурах хүүхдүүд Их Британийн үндсэн стандартаар сурна гэсэн үг. Мөн Англи хэлний сургалтыг дагалдуулаад хэл өөрөө соёл, хүмүүжлийг дагуулж явдаг учраас бид энэ сургалтыг дамжуулаад хүүхдийн чадвар хөгжүүлдэг нэмэлт хөтөлбөрүүдийг явуулдаг. Энэ жилийн хувьд SEL буюу нийгэм сэтгэлзүйн хөтөлбөр орно. Дээрээс нь Jet сургалтын төвийн хажууд IELTS олон улсын шалгалтын төв Center ажиллаж байгаа Энэ шалгалтын төв нь энэ жил нэлээн их хэмжээгээр шалгалтуудыг зохион байгуулна.

зураг
 

Хамгийн гол нь бидний энэ жил хийх гол ажил нь 10 жилээ төгсөж буй хүүхдүүд цаашдаа яах вэ? Гадаадын их дээд сургуулиудад яаж явуулах student council энэхүү үйл ажиллагааг энэ оны сүүлээс эхэлж хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ нь үндсэндээ хүүхдүүдийг гадаадын их дээд сургуулиудад яаж сурах гэх мэт шинэчлэлтүүдийг энэ жилийн Update-даа шингээнэ. 

Бид нийт 3 том зорилтуудыг агуулсан байгаа.

1-рт хөтөлбөрийн шинэчлэлт хийгдлээ. Бүх хөтөлбөр шинэчлэгдсэн.

2-рт багш ажилчдын чадварыг сайжруулах сургалтын жил энэ жил болох болно.

Үүн дээр манай JET сургалтын төвийн багш ажилчид JET олон улсын ерөнхий боловсролын сургуультай харилцан бие биеэсээ суралцаж шинэ зорилго руу хамтдаа явна гэсэн зорилт хэрэгжүүлэн сургалт хөгжлийн багаа төлөвлөн оруулсан.

зураг
 

3-рт бид ерөнхийдөө 10 жилийн хүүхдүүдийн Англи хэлний чадварын сайжруулах тал дээр илүү шинэ хөтөлбөр, шинэ заах арга, шинэ технологи оруулж ирэх үүднээс багшлах боловсон хүчнийг шинэчилсэн. Гадаад багш нарыг нэлээд их хэмжээнд татан оруулж ирлээ. Мөн монгол багш нараа хөтөлбөрт бэлдэх үйл ажиллагааг хийж байгаа. Тийм болохоор English Update нь манай хичээлийн жилийн хамгийн том үйл ажиллагаа байх болно.

зураг
 

Та бүхнийг манай сургалтын төвд хүрэлцэн ирж, бидний санал болгож буй бүтээгдэхүүнийг хэрэглэж үр хүүхдийнхээ Англи хэлний боловсрол, хувь хүний хөгжлийг олон улсын түвшинд дэмжих үйл ажиллагааг идэвхтэй оролцоосой гэж уриалж байна.

JET SCHOOL OF ENGLISH

ХОЛБОО БАРИХ:

Холбогдох утас: 7711-8899
Facebook page: www.facebook.com/JetSchool

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.