Уншиж байна ...

Х.Нямбаатар: Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар хүнсний аюулгүй байдал алдагдсан. Тэд байнгын манаа хийдэг байв

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газраас 4,406 иргэн, ААН, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр илэрсэн зөрчлийн талаар Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг "Шалгалтын явцад 3,327 зөрчил илрүүлж, 75.7%-ийг газар дээр нь арилгуулсан.

Шалгалтаар 43 нэр төрлийн 988 ширхэг, зургаан тонн хадгалалтын хугацаа дууссан 81 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж авч, устгууллаа.

Долоон ААН-ийн хаяг, шошгын зөрчилтэй 5.6 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, зөрчлийг арилгуулсан байна" гэж мэдээллээ.

Хотын дарга Х.Нямбаатар "Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар хүнсний аюулгүй байдал алдагдсан. Тэд хүнсний аюулгүй байдалд өдөр тутам байнгын манаа хийдэг байв. Одоо ингэж чадахгүй болсон. Хяналтаа эрчимжүүлэхгүй бол хүнсний хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдалд эрсдэл байна.

Улаанбаатар хотын 6 болон 8 нэрийн барааны дэлгүүрүүд, ТҮЦ-д хугацаа дууссан, шошго сольсон хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байгаа эрсдэлтэй дүн мэдээ гарсан.

Хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих хууль эрхзүйн орчин бүрдэж, бүтцийн өөрчлөлт хийгдэх хүртэл Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна" гэв.