Уншиж байна ...

Хүүхдийн паркийн баруун урд уулзвараас Цирк хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Б.Манлай
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болжээ.

Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хороо, Нисэхийн тойргоос Хөшигийн хөндийн хурдны зам хүртэлх авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

зураг
 

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС