Уншиж байна ...

Сонгинохайрхан дүүргийн 84 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөл ашиглалтад оржээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны 84 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, талбайн тохижилтын ажил дуусаж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт 2.552 м.кв талбайтай бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Бианконэро констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР