Уншиж байна ...

Ирэх 10 хоногт ихэнх нутгаар бороо орж, есдүгээр сарын 4-нөөс хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 
Хур тунадас:

  • 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 31-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр,
  • Есдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр,
  • 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн болон говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо, хугацааны эцсээр уулаараа хур тунадас орно. 

Салхи:

Ихэнх нутгаар секундэд 6-11 метр. 29-31-нд говь, талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 9 дүгээр сарын 02-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байна.Шөнөдөө Монгол Алтайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус,
  • Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +18...+23 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
  • 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
  • 9 дүгээр сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд бүх нутгаар хүйтэрнэ.