Уншиж байна ...

iPhone 16 загварыг есдүгээр сарын 10-нд танилцуулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Apple компани iPhone 16 загварын ухаалаг гар утсаа есдүгээр сарын 10-ны Мягмар гарагт танилцуулахаар болсныг эх сурвалж мэдээлжээ.

Тус компанийн жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний тов албан ёсоор зарлагдаагүй байгаа.

Харин уг асуудалд ойр ажилладаг эх сурвалж Apple энэ өдөр зохион байгуулахаар бэлдэж байгааг баталсан байна.

Танилцуулгаас хойш 10 хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-ний өдөр шинэ загварын iPhone худалдаанд гарах ажээ.

iPhone 16 загварт хиймэл оюуны Apple Intelligence технологийг анх удаа нэвтрүүлэх төлөвтэй байгаа. Бас Pro хувилбаруудын дэлгэц томрох, камерт зориулсан тусгай товчтой болох зэрэг таамаг яригдаж байна.

Мөн нимгэн боловч том дэлгэцтэй болсон Apple Warch Series 10 ухаалаг бугуйн цагны шинэ загварыг танилцуулах гэнэ.

Эдгээрээс гадна AirPods чихэвчийг хямд болон дундаж үнэтэй хувилбаруудаар сонголтыг нь баяжуулах таамаг яригдаж байна.

 

Эх сурвалж: Bloomberg