Уншиж байна ...

Машиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэсэн этгээдүүдийг илрүүлэв

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан автомашинуудыг саатуулсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэв. 

Энэ талаар цагдаагийн ахлах дэслэгч Б.Уранцацрал "Өнгөрсөн долоо хоногийн хяналт шалгалтын үеэр алба хаагчид мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан автомашинуудыг илрүүлсэн. 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнтийн постоор Улаанбаатар хотын харьяат 19-24 насны гурван иргэн суудлын автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй 3.5 килограмм ургамал, мөн 19-39 насны иргэд 12 килограммыг тээвэрлэж явсан. 

Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын харьяат 31, 34 насны хоёр иргэн 9.5 килограмм ургамал тээвэрлэж явсныг тус тус илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ. 

https://www.facebook.com/policemng/videos/892902399363565