Уншиж байна ...

ХасБанк төлбөрийн картын клирингийн систем ажиллуулах зөвшөөрөл авлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк Монголбанкны Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох журмуудыг үндэслэн “Төлбөрийн картын клирингийн систем” ажиллуулах зөвшөөрлийг Монголбанкнаас авлаа.

Төлбөрийн картын клирингийн системийн зөвшөөрөл авснаар Монгол Улсад төлбөрийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд буюу бусад арилжааны банкууд болон ББСБ-ууд, финтек компаниудын хоорондын картын төлбөр тооцоог дамжуулж, клиринг хийх үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой боллоо.

Ийнхүү зөвшөөрөл авч дундын үйлчилгээг үзүүлснээр бидний хамтын ажиллагаатай арилжааны банкууд болон ББСБ-ууд, финтек компаниуд картын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа хангахтай холбогдон гардаг их хэмжээний зардлуудаа бууруулах боломж бүрдэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.