Уншиж байна ...

Хүүхэд, залууст эрх зүйн мэдлэг олгох агуулгыг хичээлийн хөтөлбөрт шингээнэ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн 1-2 дугаар курсийн оюутан болон Мэргэжлийн Сургалтын Үйлдвэрлэлийн Төв(МСҮТ)-ийн суралцагчдад эрх зүйн мэдлэг олгох албан бус хөтөлбөрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам(ХЗДХЯ)-наас боловсруулжээ. 

Уг хөтөлбөрийг Боловсролын сайд П.Наранбаярт хүлээлгэн өгсөн байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Он гарснаас хойш 700 гаруй хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна. Мөн гэмт хэрэг, зөрчилд 2,000 гаруй хүүхэд өртжээ. Иймд залуус, хүүхдүүдэд эрх зүйн боловсрол олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм.

Манай яамны зүгээс боловсролын хөтөлбөр боловсруулсан. Ерөнхий боловсролын сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залууст эрх зүйн боловсрол олгох ажлыг зохион байгуулж өгөөч гэж цагдаагийн байгууллагынхантайгаа хамт хүсэлт тавьж байна" гэв.

Боловсролын сайд П.Наранбаяр "Эрх зүйн суурь ойлголт байхгүйгээс гэмт хэрэгт холбогдож, насаараа хохирч байгаад Боловсролын сайдын хувьд маш их харамсаж байна. Бид боловсролын хөтөлбөрт хичээлд нь, сурах бичигт нь энэ агуулгыг зайлшгүй шингээхээр ажиллах ёстой. Хүүхдэд ойлгомжтой байдлаар хичээлийн нэг хэсэг болгож оруулах тал дээр би онцгой анхаарч ажиллая.

Та бүхний хөтөлбөрийг хүлээн аваад шингээх ажлыг би хариуцаж хийлгэе" гэв.

https://www.facebook.com/watch?v=1182108796372793