Уншиж байна ...

Сөүл хот энэ зун түүхэндээ хамгийн олон буюу 37 тропикийн шөнийг үзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сөүл хот энэ зуны 37 дахь тропикийн шөнийг үзсэн тухай Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэн өчигдөр мэдээлжээ.

Энэ нь 1907 онд агаарын температурын өдөр тутмын бүртгэл эхэлснээс хойших нэг зуны хамгийн олон тохиолдол болсон байна.

Тропикийн буюу халуун орны шөнө гэдэг ойлголт нь оройн 6:00 цагаас маргааш өглөөний 9:00 цаг хүртэл хугацааны агаарын температур Цельсийн 25 хэмээс дээш байх цаг уурын үзэгдэл юм.

1994 оны зун ийм халуун шөнө 36 удаа бүртгэгдсэн нь өмнөх хамгийн олон тохиолдол байжээ.

Чэжү аралд энэ зун 40 удаа тропикийн шөнө бүртгэгдсэн нь түүхэнд хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт болсон байна.

Одоо Өмнөд Солонгосын ихэнх нутагт бүгчим халуун цаг агаар үргэлжилж, өдрийн температур Цельсийн 33-35 хэмийн хооронд хэлбэлзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News