Уншиж байна ...

Ази фармаас Улаанбаатар сувилал хүртэлх авто замын засвар өнөөдөр орой эхэлнэ

Б.Манлай
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ази фармаас Улаанбаатар сувилал хүртэлх авто замыг өнөөдөр орой хааж, шинэчлэхээр болжээ.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Ази фармаас Улаанбаатар сувилал хүртэл буюу хороолол дундах авто замыг есдүгээр сарын 13-ны 22:00 цагаас есдүгээр 16-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Замын хөдөлгөөнийг хаасан хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС