Kidway төслийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ухаалаг хотын суурь шийдэл болох нам давтамжийн дэд бүтцийг амжилттай нэвтрүүлээд байна.
Уг төсөл нь хүүхдийн байршил тогтоох төхөөрөмжөөр дамжуулан эцэг эхийн гар утсанд хүүхдийн байршлыг цаг алдалгүй дамжуулах онцлогтой.
Байршил тогтоох төхөөрөмж нь хиймэл дагуулаас байршлаа авч Зуунмод хотын нам давтамжийн сүлжээгээр мэдээллээ дамжуулдаг. Энэ шийдэл нь үүрэн холбооны ямар нэг сүлжээнээс хамааралгүй бөгөөд Зуунмод хотын дэд бүтцийг ашиглан мэдээллийг дамжуулж буйгаараа илүү онцлогтой юм.
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ байршлыг Kidway аппликейшн ашиглан шууд харах боломжтойгоос гадна сүүлийн сарын байршлын түүхийг харах боломжтой. Мөн хүүхдийн тогтмол очдог газруудыг Kidway аппликейшнд бүртгүүлснээр гар утсандаа мэдэгдэл (notification) хэлбэрээр эцэг эхийн гар утсанд цаг алдалгүй мэдээлэл авна.
Хүүхэд аюулд орох үед төхөөрөмжийн голын улаан товчийг (SOS) дарснаар мэдээлэл шууд очих давуу талтай юм.
Уг төслийг хэрэгжүүлэхэд Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн Зуунмод хотын мэдээлэл холбооны сүлжээ “ТӨК” болон Радио телевизийн сүлжээ УТҮГ-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Төслийн нээлтийн үйл ажиллагаа энэ долоо хоногийн Лхагва гарагт (2024.09.11) Зуунмод хотод болж өнгөрлөө.
Нээлтийн үйл ажиллагаанд :
Үйл ажиллагааг Зуунмод хотын засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ч.Сарангэрэл нээж, төслийг Астра Линк ХХК-н захирал Г.Бат-Эрдэнэ танилцуулж, хүүхэд хамгааллын талаар санал бодлоо хуваалцав.
Энэхүү төсөл нь Хүүхэд хамгааллын ойлголтын хүрээнд Байгууллага, хуулийн этгээд нь өөрийн ажил үйлчилгээ болон ажилтан албан хаагчдаараа дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
Хүүхдийн эрх, язгуур эрх ашиг, тэдний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзнэ. Хүүхдийн эрхийг дээдлэх үүргээ биелүүлж хүүхдийн эрхийг дэмжихэд хүчин чармайлт гаргахад анхаарна.
Эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх боломжтой юм. Аливаа үйл ажиллагаанд хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд оруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах, учирч болзошгүй хор нөлөө, сөрөг үр дагаврыг багасгах, арилгахад байнга анхаарч чиглэж ажиллана гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!