Уншиж байна ...

Куала-Лумпур хотын гудамжинд газар гэнэт цөмөрсний улмаас нэг эмэгтэй сураггүй алга болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотын төв гудамжинд гэнэт газар цөмөрч, гүнзгий нүх үүсэх үеэр тэнд явж байсан нэг эмэгтэй сураггүй алга болжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Жалан Индиа Масжид гудамжинд газар цөмрөх үеэр тэнд явган зорчиж байсан 48 настай Энэтхэгийн иргэн эмэгтэй унасан байна.

Куала-Лумпурын гал сөнөөх газар болон бусад холбогдох байгууллагуудаас нийт 19 хүн ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан ч эмэгтэйг олдоогүй байгааг цагдаагийн газар мэдээлжээ.

зураг
 

Газар доорх ус хөрсний чулуулгийг удаан хугацаанд элээж, зөөлрүүлсний үр дүнд ийм нүх үүсдэг гэж эрдэмтэд үздэг.

Геологичдын мэдээлснээр дэлхий даяар ийм үзэгдэл түгээмэл гардаг ч хүний амь нас эрсэдсэн тохиолдол ховор байдаг гэнэ.

2010 онд Канадын Монреаль хотын ойролцоо амины орон сууц бүхэлдээ цөмөрсөн нүхэнд унахад нэг гэр бүлийн дөрвөн хүн амиа алдсан нь хамгийн олон хохирогчтой тохиолдол байжээ.

Баруун өмнөд Хятадын нутаг дэвсгэрт үүссэн Шяаошай Тянкэний нүхийг хамгийн томд тооцдог. 660 метр гүн уг нүхийг судлаачид 128,000 жилийн өмнөөс үүсэж эхэлсэн гэж дүгнэж байжээ.

Эх сурвалж: BBC