Уншиж байна ...

Цэрэнноровын гудамжны авто замыг өнөөдрөөс энэ сарын 29-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Цэрэнноровын гудамжны авто замыг наймдугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, тэмдэглэгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.