Уншиж байна ...

“Global Finance” сэтгүүл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг онцолжээ

ikon.mn
2024 оны 8 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Global Finance” сэтгүүлээс гаргасан “Central Banker Report Cards-2024” тайланд хамгийн өндөр буюу “A+”, “A”, “A-” үнэлгээ авсан төв банкнуудын ерөнхийлөгч нарын нэрсийг нийтэлжээ.

Тус тайланд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “A-” үнэлгээ авснаар хамгийн өндөр үнэлгээ авсан төв банкны ерөнхийлөгч нарын нэг болсон байна. “A-” ангилалд Монголоос гадна Европын холбоо, АНУ, Норвеги, Швед зэрэг улс багтжээ.

“Global Finance” сэтгүүл нь 1994 оноос хойш жил бүр дээрх тайланг нийтэлж буй бөгөөд үүнд 100 орчим улс, Европын холбоо, Зүүн Карибын тэнгис, Төв Африк, Баруун Африкийн улсуудын төв банкны ерөнхийлөгч нарыг жагсаадаг. Ингэхдээ зохистой мөнгөний бодлого, инфляцын хяналт, эдийн засгийн өсөлтийн зорилт, валютын тогтвортой байдал, зээлийн хүүгийн удирдлага гэсэн хүчин зүйлсийг харгалзан үзэж, “A+”-ээс “F” хүртэл үнэлгээ өгдөг байна.

"A+", "A", "A-" буюу хамгийн өндөр үнэлгээ авсан төв банкны ерөнхийлөгч нарын жагсаалтыг доор хавсаргав.

A+ үнэлгээ:

  • Дани Christian Kettel Thomsen
  • Энэтхэг Shaktikanta Das
  • Швейцарь Thomas Jordan

A үнэлгээ:

  • Бразил Roberto Campos Neto
  • Чили Rosanna Costa
  • Мауритиус Harvesh Kumar Seegolam
  • Морокко Abdellatif Jouahri
  • Өмнөд Африк Lesetja Kganyago
  • Шри Ланка Nandalal Weerasinghe
  • Вьетнам Nguyen Thi Hong

A- үнэлгээ:

  • Камбож Chea Serey
  • Канад Tiff Macklem
  • Коста Рика Roger Madrigal Lopez
  • Доминиканы Бүгд Найрамдах Улс Héctor Valdez Albizu
  • Европын холбоо Christine Lagarde
  • Гуатемала Alvaro Gonzalez Ricci
  • Индонез Perry Warjiyo
  • Ямайка Richard Byles
  • Йордан Adel Al-Sharkas
  • Монгол Улс Byadran Lkhagvasuren
  • Норвеги Ida Wolden Bache
  • Перу Julio Velarde Flores
  • Филиппин Eli Remolona
  • Швед Erik Thedéen 
  • АНУ Jerome Hayden Powell

 

Эх сурвалж: gfmag.com