Уншиж байна ...

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлагын байдал сайн байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Архангай, Төв, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн. Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад] нутагт буюу 20 гаруй хувьд дунд  байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-9.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу. Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгийн зарим, Завхан, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орсон. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.     

 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс