Уншиж байна ...

Суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн эхийг ойлгож унших, тайлбарлах чадварыг хөгжүүлэх зэрэг 12 зорилтыг батлав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Яамнаас 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгыг дэвшүүлж байна.

Энэхүү зорилгыг хангах хүрээнд дараах 12 зорилтыг хэрэгжүүлэхээр баталлаа.

Тухайлбал 

  • Суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн зураг, дүрс, тэмдэгт мэдээллийн утга санааг ойлгох, бичвэр эхийг ойлгож унших, илэрхийлэх, тайлбарлах чадварыг өдөр тутам хичээл, сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэх
  • Багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтын ажиллагааны үр дүнг сайжруулж хичээл, сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн багш нарын бүлэг, багаар хамтран суралцагчийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн чанартай бэлтгэн үр дүнтэй хэрэгжүүлэх
  • Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж, тэдний онцлог, хэрэгцээнд суурилан хөгжлийн дэмжлэгийг чанар, үр дүнтэй үзүүлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх
  • Гамшиг (уур амьсгалын өөрчлөлт, салхи, шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт гэх мэт), болзошгүй аюул, эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, бэлэн байдлаа хангах мэдлэг, чадвар, дадал хэвшилтэй болоход суралцагчдад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран улирал бүр оролцоонд суурилан үр дүнтэй зохион байгуулж хэвших зэрэг 12 зорилт хэрэгжүүлэхээр байна. 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Боловсролын Яам