Уншиж байна ...

Тринидад ба Тобаго улс төрийн сүлднээсээ газар зүйн нээлтийн эзэн Колумбын хөлгүүдийг хасна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Карибын тэнгисийн арал улс Тринидад ба Тобаго төрийн сүлднээсээ газар зүйн нээлтийн эзэн Кристофер Колумбын хөлөг онгоцнуудын дүрсийг хасахаар болжээ.

Тус улс анх 1962 онд Британийн колоничлолоос гарч, үүсгэн байгуулагдахдаа тэдгээрийг сүлдэндээ залж байсан юм. Харин одоо Европын колоничлолыг сануулсан утгатай гэсэн шалтгаанаар хасах гэж байна.

Америк тивийг нээхдээ Колумбын ашигласан Пинта, Ниньа, Санта Мариа нэртэй гурван хөлгийн оронд тус арлаас гаралтай металл цохиурт хөгжмийн зэмсгийн дүрсийг сүлдэндээ залах юм.

“Энэ өөрчлөлт нь манай үндсэн хуульд заасан колоничлолын ул мөрийг арилгах зорилт биелж байгаагийн нэг илрэл юм” гэж Тринидад ба Тобаго улсын ерөнхий сайд Кэйт Роули шийдвэрийг зарлахдаа тайлбарлажээ.

Ирэх сард багтаан шинэ төрийн сүлдийг танилцуулах юм байна.

Тус улс удахгүй бас колоничлолын цаг үетэй холбоотой зарим хөшөө дурсгалыг буулгах эсэх асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Карибын тэнгисийн 14 улс Их Британи болон бусад гүрнүүдээс колоничлолын хохирлын нөхөн төлбөр авах санаачилга гаргаад байгаагийн нэг нь Тринидад ба Тобаго улс юм.

 

Эх сурвалж: Reuters