ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

"480 онооны босгыг давсан болон 2.7 голчтой суралцаж буй оюутнууд багш мэргэжлээр үнэгүй сурна"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ хичээлийн шинэ жилд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн нэг жилийн суурь төлбөр 3,717,000 төгрөг байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн МУБИС-д үнэгүй суралцаж эхлэх аж. Гэхдээ энэ нь зөвхөн МУБИС-аар хязгаарлагдахгүйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аль ч их, дээд сургуульд хамаарна. 

Тодруулбал дараах шалгуурыг хангасан багш мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнууд үнэгүй сурах юм байна.

Үндсэн шалгуур нь:

  • Харгалзаж үзэж буй хичээлүүддээ 480-аас дээш оноотой шинэ оюутан 100 хувь тэтгэлэгтэй. 
  • 2-4 дүгээр курсийн оюутнуудын өмнөх улирлын голч нь 2.7-гоос дээш голчтой бол тэтгэлэгт хамрагдах боломжтой. 

Гэрээний гол заалтыг тодруулбал: 

Багш мэргэжлээр их дээд сургууль төгссөний дараа заавал орон нутагт 3-5 жил ажиллана. 

Мөн дээрх шалгуурыг хангаж буй оюутан тэтгэлэг авах эсэхээ өөрсдөө сонгох юм. Өөрөөр хэлбэл төгсөөд орон нутагт ажиллах сонирхол багатай бол тэтгэлэг авалгүйгээр төлбөрөө төлөн суралцаад нийслэлд ажиллах боломж нь нээлттэй.

Энэ талаар МУБИС-ийн сургалтын албанаас "Манайх улсын сургуулиуд дотроо хамгийн бага төлбөртэйд тооцогддог.

Засгийн газрын шийдвэрээр багш мэргэжлийг 100 хувь төлбөргүй болгосон бөгөөд тодорхой шаардлага, стандартыг тавьж байна. Багш мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүд энэ жилээс сургалтын төлбөр төлөхгүй. Яагаад гэвэл Засгийн газраас сургалтын төлбөрийг нь хөнгөлсөн.

Харин багш бус 15 чиглэлийн мэргэжлээр сурдаг оюутнууд төлбөр төлж, МУБИС-д суралцаж байгаа.

Багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд хичээлүүддээ 2.7-оос доош голчтой бол тэтгэлгээс хасагдана гэсэн шалгууртай" хэмээв. 

"МУБИС-ийн химийн багшийн ангид долоохон хүүхэд элсэж орж байна"

Үргэлжлүүлэн "Орон нутагт 1,000 багшийн хомсдол үүссэн. Тиймээс багш мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудыг үнэгүй сургаж, орон нутагт ажиллуулснаар орон нутгийн иргэдийн боловсролыг дээшлүүлэх бодлоготой. 

Жишээлбэл хөдөө, орон нутагт хими, физикийн багш нар бараг байхгүй болчихсон. Хими, физикийн хичээлээ үзээгүй сурагчид тухайн хичээлээр Элсэлтийн Шалгалт өгөхгүй.

Улмаар инженер мэргэжлээр элсэх хүн ховор болсон. Ингэснээр Монгол Улс инженерийн дутагдалд орох магадлалтай болж байгаа. Тухалбал МУБИС-ийн химийн багшийн ангид долоохон хүүхэд элсэж орж байна. 

Мэдээж үнэгүй сургах сурагчдын тоог цаанаас тодорхойлж, тогтоож өгдөг. Бид тухайн хяналтынхаа тоонд багтаагаад оюутнуудаа авч байна. Нэмэлт элсэлт буюу одоо байгаа орон тооны жагсаалт ч гарсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАХА
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [106.146.115.204] 2024/8/24
tsaana chin avtobusnii jolooch 3 sayiin tsalintai bna
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.163] 2024/8/19
Баар ресторан дэлгүүрээ л улс их дэмжлээ. Үйлдвэрлэл гэхээр зөвшөөрөл өгөхгүй бна, тиймээс хэн инженерээр сурах вэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.172] 2024/8/19
Боловсролын чанар сайжрах бус улам доройтох юм биш үү? ЭЕШ-ийн 480 оноо, оюутан болоод 2.7 голчтой сурах бол захын нэг баачка хичээхгүйгээр авч чадах үзүүлэлт шдээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.128] 2024/8/17
Зүгээр л багшийн цалинг нэм. Чадахгүй бол дэмий балай үнэгүй сурах зүйл бүү хий.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.174] 2024/8/17
Битгий монголчуудын тархи угаа. Хөдөө очно хадсан үнэ хэлнэ. Багадаа 80к тэгээд дээшээ. Битгий байшин,гэрт буу. Наад шуналтай пизздаа нартаа 20к гэж хэл Үгүй гэвэл салааавч өг. Тэд нараас ямар зардал гараад байгаа юм. Шуналтай пиздддааа. Харин чанартай майхан аваад майхандаа байвал илүү сайхан шүү миний хайрт монголчууд аа
0 | 0 Хариулах
Зочин [60.227.153.129] 2024/8/16
Нээх хичээх шаардлаггүй дунд сурахад л үнэгүй их сургуулиа төсгөөд шууд багш болохнээ
1 | 0 Хариулах
Зочин [60.227.153.129] 2024/8/16
Үнэгүй сурахын тулд уг нь хичээх хэрэгтэй баймаар.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.73] 2024/8/16
2.7 бол нилээд тааруухан гарууд шүү. 3.2 гэсэн бол за одоо яахав дээ гэж бодохоос.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.73] 2024/8/16
Боловсролын тогтолцоог өөрчил. Хэтэрхий олон их сургууль бна. Тоог нь цөөл. Учрал мэтийн хувийн сургуультай гаруудыг сонгоод байхаар боловсрол үнэгүй болоод бга. Маш сайн сурдаг хүүхдүүдээ л багш болгомоор бна. Хүүхэддээ муухан хүнээр хичээл заалгахыг хүсэхгүй бна. Юу сурах юм бэ тэднээс. Амьдрах арга алгаа. Ажилд авахдаа ЭЕШ дүнг харгалзмаар юм бна даа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.181] 2024/8/16
Ийм санал гаргаж байгаа хүмүүс ичмээр. Программын 60%-ийг л дөнгөн, данган хангаж байгаа хүүхэд, яаж сайн багш болох вэ, багш бэлтгэн гаргаж буй сургуулийн сургалтын чанар муудсан энэ цагт, ёстой боловсролын салбарыг л дампууруулах л бодлого. Эрүүл ухаантай хүн ингэж бодох уу
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.74] 2024/8/16
4 chini 100 baidag bizdee. 2.7 geheer 67 huvi um bna. Hicheeldee unachihgui l bol unegui suraltsaj bolno gesen ug um bna.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.148] 2024/8/16
Chi golchiin talaar tui ch meddeggui yum bn. 2.7 bol 81 huuy
1 | 1 Хариулах
Зочин [66.181.190.247] 2024/8/16
Netees haigad uzeche hahhah 80-82% bdg shu
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.92] 2024/8/16
Яанаа ичмээр юмаа ядаж босго оноогоо 500 болгооч 2,7 гээд бгаа голчоос 2,8 болгоо
0 | 0 Хариулах
зочин [202.55.188.97] 2024/11/5
Их сургуульд 2,8 гэсэн голч байдаггүй шүү кк
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.83] 2024/8/15
цалин хангамж ажиллах орчныг сайжруулахад сайн сурлагатай нь багш болно гээд бүгд гүйдэг болно
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.195] 2024/8/15
Bagshiig unelj baij bolowsrol une tsentei bolno shuu
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.186] 2024/8/15
Магадлан итгэмжлэгдсэн улс, хувийн бүх сургуульд багш мэргэжлээр гэрээнмй тодорхой нөхцлийг суралцагчдад тэтгэлэг олгох Засгийн газрын тогтоол гарсан.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.186] 2024/8/15
Төлбөргүй биш ээ, багш мэргэжлээр сураад дүн 85 аас дээш байвал төрөөс төлбөрийг нь төлж та нарын хүүхдийг багштай байх бодлого л хэрэгжүүлж байна. Юугаа ч мэпэхгүй байж амны зоргоор энд бүү чалчицгаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.190] 2024/8/15
Orkuud orkuudaa l beldene.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.153] 2024/8/15
Бага ангийнханд асуудал багшид биш сургалтын системд бий. Та нар яг тулаад хэрэглэж буй ном хэрэгслийг нь хараарай. Сургалтын төлөвлөгөө зохиосон яамны хүмүүс маш муу байна гэсэн үг. Ялангуяа монгол хэл муудаж буй энэ үед бүр муутгах гэсэн мэт ямар ч унших ном зөвлөсөн жагсаалт ч байхгүй. Ном ч байхгүй. Соц үеийн цагаан толгой хамаагүй дээр. унших жишээ дасгалтай . Энд нэг үсэг бичээд нэг зураг өөр дасгал хийх матөриал байхгүй байхад хүүхдүүд муу байх нь зөв. Миний бодлоор сургалтын системд их асуудал бий. Өөрөөр хэлбэл яамныхан буруутай. Арай гэж ганц тексттэй номтой залгахаар уг нь зохиолчтой нэртэй. Гэвч бичсэн юм нь дээр үеийн ардын уран зохиолчдын хэмжээнд биш, тэднээс илүү биш бүр долоон дор. энгийн бидний бичдэгээс долоон дор заавал нэг эвгүй таагүй өгүүлбэртэй гажиг. Хичээлийн сурах бичигт тоож оруулахааргүй юм оруулсан байдаг.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.179.132] 2024/8/15
bagsh gedeg chn erdem nomtoi hun bdag bh. hamgiin muu surdaguud n bagsh boloh estoi gedeg n horlon suitgeh zorilgotoi bololtoi
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/15
Харанхуй бөглөхөд 480 авна биздээ
3 | 0 Хариулах
З [202.131.233.190] 2024/8/15
480 оноо авдаг багшаас 480 оноо авдаг сурагч л төрнө биз дээ. Галзуурцгаа!
3 | 0 Хариулах
З [202.131.233.190] 2024/8/15
ЮУУУУУУУУУУУУУУУУУН 2.7, ЮУУУУУУУУУУУУУУУУУН 480 оноо вэээ???? Наадах чинь шалгалтанд ороод нүдээ аниад буудахад хангалттай авах оноо байна!!!!!! Ямар биеийн тамирын багш биш дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.70.37.222] 2024/8/15
Ийм байхад яаж боловсролын чанар дээшлэх үү? Бага оноо байна.
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.56] 2024/8/15
Нүдээ аниад бөглөсөн ч 480 авна биздээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.18.211] 2024/8/15
yanaaaaaaa haaashaa hartsgaana aaa barag bi gereeree huuhdee surgachiii gevel iluu bna suragch bhdaa heden olimpiadiin medali bna songond bsan +gadaad heltei
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.211] 2024/8/15
unegui+ chuuu ai yanadaa surguuligui hotsrohoor bagsh bol gedeg ue garlaa surlagtan
2 | 0 Хариулах
zochin [66.181.171.98] 2024/8/15
арай чүү шалгалтандаа тэнцсэн хүмүүс багш болоод хүүхдүүдэд хичээл заана гэхээр бүрхэг байна
4 | 0 Хариулах
МУБИС чанаргүй [202.126.88.198] 2024/8/15
Хамгийн чанаргүй сургууль
4 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2024/8/15
ийм оюуны потенциал муу юмнууд багш болж яаж хүн сурганаа
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.124] 2024/8/15
Үүний оронд багш нарын цалин нэмэх нь чухал. Доод тал нь 3.5 сая. Ялангуяа он удаан жил ажиллаж буй багш нарын цалингийн нэмэгдэл өндөр болгвол багшийн ажил хийх хүн олдоно. Багш мэргэжлээр сурах оюутны шалгуур болон төлбөр нь өндөр байх ёстой.
11 | 0 Хариулах
Зочин [202.170.73.187] 2024/8/15
2.7 genuu yooe haha
3 | 0 Хариулах
ДОВДОН [103.161.242.120] 2024/8/15
Үйлдвэр бариад ажилчин анги бэлдэх нь зөв. Эднар бүгд тийш явбал.
3 | 0 Хариулах
Зочин [80.255.41.4] 2024/8/15
Тийм шүү. Дээд боловсрол хог болсон. 100 тутамд бараг хувийн сургууль, коллежууд байна. Боловсролын бизнес Монголын ирээдүйг алж байна. Хувийн сургуулиудад өндөр шалгуур үзүүлэлт тавьж, шаардлага хангахгүй байгааг нь хааж, Улсын сургуулийн шалгуурыг өндөр болгож орж, чадсан нөхдөд энэ хөнгөлөлтийг үзүүлэх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Тэнэг шийдвэр [202.131.245.34] 2024/8/15
Эх орноо сөнөөе гэвэл ингэж ажиллаарай. Авах ёстой онооны хагасыг нь авсан гэдэг нь адгийн тэнэгүүд багш болж, юугаа заах болж байна.
12 | 1 Хариулах
Зочин [66.181.176.246] 2024/8/15
за за та нар зүгээр хол очиж хуц. юм мэддэг ч юм шиг
1 | 5 Хариулах
Зочин [202.131.235.179] 2024/8/15
naad huuhduudde utas baga uzuul surlagat ni anhaar. 0-n nogoon 0uude
0 | 1 Хариулах
mdq [103.57.93.248] 2024/8/15
bagsh mergejliin tsaling nemj humuusd ehleed bagsh bolhod amidraliin batalgaa bna gdgt itguuleh, daraa n tus mergejilig ezemshih huseltei humuusd undur shalguur tavih. ter shalguuriin hereer sain bagsh nar bii bolj, sain bagshaas sain shavi, sain bolovson huchin beltgegdeh bish uu? 480/2.7 bol undur bish.. yah uchraa olohgu bol bagsh bolj bolno shuu gj bgatai adil. uunii orond mergejil surgaltand nariin mergejileer hyamd surgah heregtei bh.
5 | 0 Хариулах
Зочин [202.131.245.69] 2024/8/15
2.7 golch gedeg bol salgalad hicheelee taslahgui ochdog bhad l boloh onoo doo
3 | 2 Хариулах
Зочин [122.201.31.186] 2024/8/15
За ша.а
0 | 0 Хариулах
Zz [122.201.31.87] 2024/8/15
Bagshar ajilahar gubsuuru ajilsan n dr gj bodoh bolson shde hunuus
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.233] 2024/8/15
Би 710 оноо авч 70% тэтгэлэгтэй сурч байсан. Мөн тэтгэлэгээ хадгалахын тулд 3.2-с дээш голчтой байх ёстой байсан. 4 голчтой төгссөн. Тэгсэн одоо арай л дэндүү юм аа. Сургуулийн минь үнэ цэнийг ингэж доош нь татах гэж дээ!
6 | 2 Хариулах
Зочин [66.181.161.220] 2024/8/18
Юун муу юм. 800 оноо авч их сургуульд ороод 4 голч сураад байхад тэтгэлэг өгөхгүй бна за.
0 | 0 Хариулах
erdenechimeg [66.181.179.94] 2024/8/15
энэ босго оноо арай л доогуур байна өндөр байж байж чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах байхдаа
7 | 1 Хариулах
erdenechimeg [66.181.179.94] 2024/8/15
муис-д багшийн мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүд адил үнэгүй сурахуу хариулт өгөхийг хүсье
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.92] 2024/8/15
Төлбөргүй гээд байдаг Чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэнэ
3 | 0 Хариулах
Зочин [202.179.13.130] 2024/8/15
Монглолыг сүйрүүлэх бодлого байна. Чанаргүй багш чанаргүй боловсрол тараана. Чанаргүй боловсролтой хүмүүсийн тархийг угаах амар байлгүй яахав.
7 | 1 Хариулах
Зочин [103.212.162.188] 2024/8/15
Bagshiin mergejild tetgeleg olgoh ni zow ch gsn shalguur ni shalnii alchuur ym bishu? Ondor shalguurtaigaar surgaltiin bolon amjirgaanii tetgeleg olgohod yg chadwartai, husel sonirholtoi huuhduud bagsh blno shde
4 | 0 Хариулах
Zochin [117.111.14.71] 2024/8/15
Niigmiin hog shaarnuud bagsh bolhondee
9 | 0 Хариулах
Зочин [202.9.40.151] 2024/8/15
Юу ч зааж чаддаггүй, зөв ч бичиж чадахгүй баахан багш нар төгсгөх нь ээ? Инээдтэй юм аа.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.176.246] 2024/8/15
төлбөрөө нэмчихсэн л бна ш дээ. Ийм байхад хэн ордог юм
5 | 1 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/8/15
Ийм муу шалгуураар багш бэлдээд байхаар яаж сайн боловсролтой хүүхэд гархавдээ.
9 | 2 Хариулах
ЗОЧИН [202.179.4.4] 2024/8/15
Босго оноо маш бага байна.Төлбөргүй сурч байгаа болохоор сайн багш болж чадах болов уу???
4 | 0 Хариулах