• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит их сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын ТӨЛБӨР

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ямар үнэтэй байгааг тодрууллаа.

Одоогийн байдлаар

  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-ийн энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээлэл тодорхой болжээ. 

Харин Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн сургалтын төлбөртэй холбоотойгоор Удирдах Зөвлөлийн шийдвэр гарсан ч одоогоор албажаагүй байгааг эх сурвалж хэллээ.



ШУТИС

ШУТИС-аас энэ хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээгээ албан ёсны цахим хуудсандаа оруулсан байна. Хөтөлбөрөөсөө хамааран кредитийн үнэ харилцан адилгүй байгаа юм. 

Оюутны байр болон сургалтын төлбөрийн дэлгэрэнгүйг Энд дарж харах боломжтой. 

ШУТИС-ийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ: 

зураг
 
МУБИС

2024-2025 оны хичээлийн жилээс багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын төлбөрт өөрчлөлт орж, Засгийн газрын шийдвэрийн дагуу үнэ төлбөргүй болгосон талаар МУБИС-ийн сургалтын алба мэдээллээ. 

Ингэснээр багш бус 15 чиглэлийн мэргэжлээр сурдаг оюутнууд төлбөр төлж, МУБИС-д суралцаж байгаа. Харин дараах шалгуурыг хангасан багш мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнууд үнэгүй сурах аж. 

Үндсэн шалгуур нь:

  • Харгалзаж үзэж буй хичээлүүддээ 480-аас дээш оноотой шинэ оюутан 100 хувь тэтгэлэгтэй. 
  • 2-4 дүгээр курсийн оюутнуудын өмнөх улирлын голч нь 2.7-гоос дээш голчтой оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтойг хэлэв. 

Гэрээний гол заалтыг тодруулбал: 

Багш мэргэжлээр МУБИС-ийг төгссөний дараа орон нутагт 3-5 жил ажиллах гэрээний заалттай. 

МУБИС-ийн сургалтын төлбөрийн хэмжээ: 

зураг
 
АШУҮИС

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр дамжааны сургалтын төлбөрийн мэдээллээ цахим хуудсандаа байршуулсан байна. 

АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнуудын сургалтын төлбөр:

зураг
 
зураг
 
ХААИС

ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутнуудын төлбөр мэргэжил харгалзахгүй ижил дүнтэй байна. Тодруулбал нэг кредит хичээл 135,000 төгрөг байгааг санхүүгийн албанаас нь тодруулав.

СУИС

СУИС-ийн харьяа Соёлын сургуулийн тухайд 1-3 дугаар курсийн оюутнуудын нэг кредитийн төлбөр 99,000 төгрөг байна. Харин дөрөвдүгээр курсийн сургалтын төлбөр 91,000 төгрөг байхаар Удирдах Зөвлөлөөс нь баталжээ. 

СУИС нь бүрэлдэхүүн зургаан сургуультай учраас сургууль тус бүрийн кредитийн төлбөр харилцан адилгүйг тус сургуулийн албаны эх сурвалж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.208] 2024/8/16
Эхоний мэрэгжлийн хүмүүсээ сайн сургаж байхгүй бол онигоонд ормоор үнэн юм сонсогдох болсон жишээ нь дэлүүгээ авхуулсан хүний дэлүүг сайн гэж хардаг, бөөрөө авхуулсан хүнийг бөөртэй мэтээр хардаг, элгэн дээрээ хавдар үсэрхийлэлтэй хүнийг хараад ийм элэг байдаг юмуу гэж гайхаад онишоо бичиж чаддаггүй, хүний ходоодны шархыг харахгүй өнгөрөөдөг олон бодит юм гарч байгаа шүү одоо эмч нарт үзүүлэхээс бараг айдаг болчихоод байна шүү энэ бол бодит үнэн болсон!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.127] 2024/8/16
Захын хувийн бага ангийн сургуулийн сургалтын төлбөр 8-10 сая төгрөг байгаа. Гэтэл Монголын дээд боловсролын сургалтын төлбөр түүний 30-50 хувь. Гажуудал юм шүү. Дээд боловсрол уланд болжээ. Маш олон дээд боловсролтой шал угаагч, таксины жолооч, наймаачин байгаагийн шалтгаан ерөөсөө л дээд боловсролын чанар нойл заасанд байна. Наранбаяр сайд нэг реформ хийнэ байгаа!!! Өөрөө боловсрол их ярьдаг хүн, ярих нэг өөр, хийх шал өөр шүү.
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.130] 2024/8/16
Хөөх монголын сургууль ийм хямдхан байдаг юм уу. Утгагүй юм аа.
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.92] 2024/8/16
Хамгийн чанаргүй сургуулиуд яагаад үнээ нэмсэнийг гайхаж бна
0 | 0 Хариулах
Зочин [129.206.197.193] 2024/8/15
shuud 500 myanga bolgo
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.193] 2024/8/21
duraaraa ymbe
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/8/15
ҮНЭЭ НЭМЭЭД УЛСААС САНХҮҮЖИЛТ АВАХАА БОЛЬ ЧАНАРАА САЙЖРУУЛ
4 | 0 Хариулах
Зочин [103.41.93.68] 2024/8/15
Улсын нэртэй болхоос бараг санхүүжилт авдаггүй оюутнуудын төлбөрөөр л болгодог. Хэдэн багш нараа ч тогтоож чаддагүй шүү дээ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.177.150] 2024/8/16
Орон нутгийн хүүхдүүд яаж сурдаг гэж бодож бна нэг айлаас хэдэн хүүхэд сурдаг хүмүүс ч байгаа амьдралд ойр юм ярина шүү хотынхон яаж амьдраад байгаа юм яасан их мөнгөтэй хүмүүс вэ сургалтын төлбөр оюутны байрны төлбөр байр олдохгүй бол байр түрээслэхэд хэд гэж бодож бна хүн болгон хүүхдүүдээ байр авч чадахгүй л бх даа
2 | 0 Хариулах
zochi [203.23.199.47] 2024/8/26
Бүгд их сургуульд сурах албагүй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.60] 2024/8/15
Уг нь мате суурь сайтай учраас тэр дагуух мэргэжил сонгуулж сургая гэсэн чинь энэ ахлахмангийн хичээлүүдийн зааж байж байгаа царай, шалгалтанд ирж байгаа юмнуудынх нь байдал нь аймшигтай будлиу, дэндүү нарийн юм байдгийн бна дээ болихоос гэмээр. Хэдэн онгироо нөхдүүд онолын тоо нарийн мэргэжлийн хүнээс шалгалт авах гэж байгаа мэт мөтериал бэлдчихдэг гажуудал бна.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.89] 2024/8/15
Яг үнэн. Тэгээд бас төлбөр өндөр гээд байгаа шүү. Ичээч мөнгө үргэлж хэдэн халтар төгрөг ярьж байдгаа. Арчаагүй. Ер нь ийм хямдхан мэдээ тавьж ч яадгийн. Бүүр нэг доор очсон сэтгэхүйтэй.
0 | 0 Хариулах
1 [103.142.76.69] 2024/8/15
tolboroo oligtoi nemeed surgaltiin chanraa saijruulmaar bnaa.Arail bn.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.18] 2024/8/15
хувийн цэцэрлэгээс бага төлбөртэй их сургуулиудыг нэгтгээд үнийг нь чөлөөлмөөр юм. үнэхээр сайн оюутанд тэтгэлгийг нь сайн өг. үгүй бол их сургуулийн багш нар нь цэцэрлэгийг багшаас бага цалинтай заасан заагаагүй хоёрын хооронд замарч байна
9 | 0 Хариулах