Премиум Нэксус ХК нь 2024 оны эхний хагас жилийн Санхүү, Үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Тус тайлант хугацаанд:
2024 оны 2-р улиралд CU конвиниенс дэлгүүрийн цэвэр борлуулалт ₮146 тэрбумд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52%-ийн өсөлт үзүүлсэн байна. Ингэснээс компанийн нэгтгэсэн байдлаарх 2024 оны 1-р хагас жилийн нийт цэвэр борлуулалт 263 тэрбумд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57%-ын өсөлт үзүүлэв.
Харьцуулсан дэлгүүрийн борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1-р улиралд 28% харин 2-р улиралд 33% өсөлттэй байгаа нь CU конвиниенс дэлгүүрийн бодит бойжилт явагдсаар байгааг илтгэж боломжит зэх зээлийн багтаамж байгааг онцолж байна.
2024 оны 2-р улирлаар CU конвиниенс дэлгүүрийн тоо нийт 393-д хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21%-ийн өсөлттэй байна. Уг 2-р улиралд нийт 29 дэлгүүртэйгээр 11 аймагт үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн нь цар хүрээний хувьд үндэсний хэмжээний компани болох эхлэл тавигдсаныг илтгэж байна.
Компанийн 2024 оны эхний хагас жилээрх нийт цэвэр ашиг 10.6 тэрбумд хүрч, ашигт ажиллагааны мэдэгдэлд дурдсан хэмжээнд хүрч хувьцаа эзэмшигчдийн хүлээлтийг баталгаажуулав. Макро эдийн засгийн эерэг орчин, мөнгөний нийлүүлэлт, нийт ард иргэдийн ахуйн хэрэглээний түвшин гэх мэт гадаад хүчин зүйлс компанийн ашигт ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлсэн бөгөөд компанийн дотоод хүчин зүйлс болох үйл ажиллагааны бэлэн байдал борлуулалтын өсөлтийн боломжийг авчирсныг менежментийн баг онцоллоо.
Нэгтгэсэн орлого, үр дүнгийн товч тайлан:
IPO-ийн үеэс хойш хийсэн хөрөнгө оруулалтууд болон конвиниенс дэлгүүрийн амжилттай бизнесийн загвар нь эхнээсээ өгөөжөө өгч, цаашид ашиг болон өөрийн дотоод санхүүжилтээр үйл ажиллагааныхаа цар хүрээг ээ улам тэлэх боломжийн үүд нээгдэж байна.
CU төвтэй бүрэн эко-систем бий болсноор Премиум Нэксусийн охин компаниуд CU-ийн дэд бүтэц, борлуулалтын цэгүүдээр дамжуулан үйл ажиллагааны цар хүрээгээ үндэсний хэмжээнд өргөжүүлэх боломжтой болох юм.
Цаашид нэмж хийх хөрөнгө оруулалт нь урт хугацааны туршид тогтвортой өгөөжийг бий болгох үндсэн суурь болох юм.
Премиум Нэксус ХК-ийн дэлгэрэнгүй тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!