Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Монголын багийг америкууд зургаа, италичууд гурван медаль авна гэж таамаглажээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 23
IKON.MN
Зураг зураг
oasport.it

Парисын олимпод спортын 32 төрөлд 329 багц медалийн төлөө 10,500 тамирчин өрсөлдөнө. АНУ-ын алдарт "Sports Illustrated" сэтгүүлээс олимпын медальтнуудын таамгаа гаргажээ.

Тус сэтгүүлийн сэтгүүлч Брайан Казенеув гаргасан таамгаар Монголын баг энэ удаагийн олимпод нэг мөнгө, таван хүрэл медаль авах аж. 

Тодруулбал

  • чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд 50 кг жинд зодоглох Д.Отгонжаргал мөнгө,
  • эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа хүрэл,
  • боксын эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал хүрэл,
  • жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд хүрэл,
  • жүдогийн 48 кг-д Б.Баасанхүү болон
  • эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэнг хүрэл медаль хүртэнэ гэж таамаглав.

Мөн Италийн спортын хамгийн том цахим сайт болох oaspot.it "Парис 2024"-ын таамгаа дэвшүүлжээ. Италичуудын бодлоор Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар 69-д багтах юм. 

Тухайлбал жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү мөнгө, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 68 кг-д Э.Дэлгэрмааг нарыг хүрэл медаль хүртэнэ гэж зөгнөжээ.

Медалийн чансаагаар АНУ-ын багийг 51 алт, 33 мөнгө, 42 хүрэл медалиар илт давамгай тэргүүлнэ гэв.

 

Эх сурвалж: si.com, oasport.it