Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЭРДЭМТНИЙ МОНГОЛ ДАХЬ ЛЕКЦИЙГ ОЛОН НИЙТЭД ШУУД ЛАЙВААР ХҮРГЭНЭ.! 🤩🤩

ikon.mn
2024 оны 7 сарын 8
IKON.MN

📌2010 онд физикийн салбарт нобелийн шагнал хүртсэн, графенийг нээсэн нэрт эрдэмтэн Константин Новоселов 7 сарын 07-оос 09-ны хооронд Монгол улсын Их Сургууль дээр болж буй NomaTech 2024 - Материал судлал, нанотехнологийн олон улсын хуралд оролцох болсон тун таатай мэдээг та бүхэнд дуулгая!

NomaTech ICMSN-2024” Олон улсын материал судлал, нанотехнологийн хурал нь 2024 оны 7-р сарын 7, 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн  гуч гаруй  нанотехнологи, материал судлал, сэргээгдэх эрчим хүчний шилдэг эрдэмтэд Монголд нэг дор хуран чуулж хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг танилцуулж байгаа юм.   Конференс дараах зорилгуудын хүрээнд зохион байгуулагдаж байна.

зураг
 

✅Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.

✅ 7-р сарын 7-ны өдөр судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдөр энэ чиглэлээр хамтарсан олон хэлэлцүүлэг өрнөх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг NomaTech ICMSN-2024 хүлээн авна уу.

НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЭРДЭМТЭН КОНСТАНТИН НОВОСЕЛОВЫН НЭЭСЭН ГРАФИН ХЭМЭЭХ

ГАЙХАЛТАЙ МАТЕРИАЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЪЯ.

✅Орчин үеийн шинжлэх ухаанд нэгэн гайхалтай нээлт 2004 онд тохиосон нь Английн Манчестерийн их сургуулиййн профессор Андрей Гейм болон шинэхэн доктор Константин Новоселов нар дэлхийд анх удаа ГРАФЕН гэх нэг атомын зузаантай, нүүрстөрөгчийн атомаас тогтсон хоёр хэмжээст материалыг туршилтаар гарган авсан үйл явдал байлаа. Ийм материал байдгийг эрдэмтэд онолын үүднээс судлан тогтоож, хэдэн арван жилийн турш гарган авах оролдого хийж байсан ч хамгийн амжилттай болсон нь энэ туршилт юм аа.

🔬 Графенийг гарган авсан түүх нь их сонирхолтой. Тэдний судалгааны баг тав дахь өдөр бүр үндсэн ажилтайгаа хамааралгүй туршилтууд хийдэг байж л дээ. Нэг өдөр бал чулуунаас хэсэгхэн үйрмэгийг скочоор хуулан авч үзэв. Зарим үйрмэг нь бусдаасаа илүү нимгэн байгаад байлаа. Тэрхүү хуулж авсан үйрмэгээ дахиад скочид наалдуулаад жижиглэн салгав. Бүр нимгэн болоод байв. Энэ үйлдлийг давтсаар байгаад нэг атомын зузаантай хуудсан материал гаргаад авчихжээ. Шинэхэн материалынхаа зарим шинж чанарыг ч судалсан байна. Ингээд 2010 онд Андрей Гейм, Константин Новоселов нарт “хоёр хэмжээст материал болох графентай холбоотой нөлөө бүхий туршилт, судалгаа хийсэн” учраас Нобелийн шагнал олгожээ. Графен бол цахилгааны, дулааны, оптикийн гээд маш олон, өвөрмөц шинж чанар үзүүлдэг материал бөгөөд судалгаа шинжилгээний салбарт ч, технологийн зах зээлд ч маш эрэлттэй байдаг “од” материал билээ.

✅Константин Новоселов өнөөг хүртэл нийтдээ 475 гаруй судалгааны өгүүлэл хэвлүүлсэн. Манчестерийн их сургуулийн харьяа Үндэсний графений институтын анхны захиралаар томилогдож байсан бөгөөд Европын холбооноос хэрэгжүүлсэн Graphene Flagship гэх томоохон төсөлд оролцсон ажээ. 1997 онд Москвагийн физик, технологийн инситутэд магистрын зэрэг, 2004 онд Нидерландын Наймехений Радбау  их сургуульд докторын зэргээ хамгаалсан. ОХУ, Их Британийн давхар иргэншилтэй. Хятадын уран бичлэг, орчин үеийн урлаг сонирхдог гээд үнэхээр баялаг намтартай хүн. Интернетээс нэрийг нь бичээд л хайхад маш их мэдээлэл гарч ирэх тул бичвэрээ энэ хүргээд зогсооё.

Графин нь хагас дамжуулагч материал болохын хувьд цаашдаа маш олон гайхалтай шинэ бүтээгдэхүүнүүдийн замыг нээсэн гэж болно.  Уран зөгнөлт кинон дээр гардаг харагддаггүй боловч товчлуур дарахад гэрэлдтэг, нугардаг дэлгэц,  гартаа зүүж болдог төлбөрийн карт г.м хэрэглээнд нэвтрэх цаг айсуй. 

Энэхүү конференсийг МУИС ын Нано Шинжлэх Ухаан, Нанотехнологийн төв , Боловсрол шинжлэх ухааны яам нар хамтран зохион байгуулж байна.

НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЭРДЭМТЭН КОНСТАНТИН НОВОСЕЛОВЫН ИРЭЭДҮЙН ШИНЭ МАТЕРИАЛУУД НЭРТЭЙ ЛЕКЦИЙГ МАРГААШ БУЮУ 7 САРЫН 09 НЫ ӨДӨР 19:00 ЦАГААС МАНАЙ МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ФЭЙСБҮҮК ПЭЙЖИЙН ЛАЙВААР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.

Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч Нано Интернэшнл компани.