Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Дариймаа: Наадмаар ихэнх нутгаар бороотой байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 8-17-ныг хүртэлх цаг агаарын мэдээллийг танилцууллаа.

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын/ЦУОШГ/ цаг уурч Э.Дариймаа "Долдугаар сарын 8, 9,10-ны өдөр ихэнх нутгаар хална.

Долдугаар сарын 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар агаарын температур хална.

Долдугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд нутгийн төв хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ.

Бороо:

  • Долдугаар сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар
  • Долдугаар сарын 10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар
  • Долдугаар сарын 12-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар
  • Долдугаар сарын 13-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар
  • Долдугаар сарын 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15, 16-нд Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно.

Борооны өмнө ихэнх нутгаар салхины хурд секундэд 5-10метрт хүрч, ширүүсэхийг анхаарна уу.

Хугацааны эхээр ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Завхан голын эхээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21... +26 градус байх бол Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19... +24 градус, өдөртөө +33..+38 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө +17... +22, өдөртөө +26... +31 градус дулаан байх төлөвтэй.

Долдугаар сарын 11-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 12-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар өдөртөө бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хотод долдугаар сарын 10, 11-нд дуу цахилгаантай аадар бороо орно. 12-нд бороо, 13-нд бага зэргийн бороо орж, борооны өмнө салхи ширүүснэ. Долдугаар сарын 8, 9, 10, 11-ний өдөр халж, шөнөдөө +18... +23, өдөртөө +25... +30 градус байх бол 12, 13-нд сэрүүсэж шөнөдөө +9...+14, өдөртөө +20...+25 градус байх төлөвтэй.

Малчид, тээвэрчид, аялагчид, иргэдэд анхааруулахад баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-нд баруун аймгууд, 12-нд нутгийн төв хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байгаа учир үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас болгоомжилно уу" гэж мэдээллээ.

ВИДЕО: