Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Unitel HUB төв орон нутгийн сурагчдад дэлхийн ТОП их, дээд сургуульд суралцах талаар туршлагыг хуваалцлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 6 сарын 26
Сурталчилгаа

Юнител групп боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Unitel HUB хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлдэг билээ. Тэд уг хөтөлбөрөөрөө дамжуулан орон нутгийн Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад дэлхийн ТОП их дээд сургуульд суралцах талаар туршлагыг хуваалцах “Боломжийг хүн бүрд” өдөрлөгийг зохион байгууллаа.

зураг
 

Өдөрлөгийн үеэр Stanford болон Duke их сургуульд 100% тэтгэлэг авсан Ш.Урангоо болон М.Золжаргал нар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, АНУ-ын их сургуулиуд руу хэрхэн өргөдөл явуулах, эсээ бичихдээ юуг анхаарах зэрэг өөрсдийн туршлагаасаа хуваалцжээ.

зураг
 

Тэд хөдөө орон нутгийн энгийн нэгэн сургуулиас бусад олон орны сурагчидтай өрсөлдөж дэлхийн ТОП их сургуульд тэрбум гаруй төгрөгийн тэтгэлгийг авсан юм.

Энэ талаараа өөрсдийн сурсан мэдсэн зүйлс, туршлагаасаа хуваалцаж, ижил мөрөөдөлтэй дүү нарынхаа замыг нь дөтлөх, хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал чиглүүлэх гэсэн чин хүсэл эрмэлзлийг нь Юнител группийн хамт олон бүх талаар нь дэмжин ажиллалаа.

зураг
 

Уг өдөрлөгийг Баян-Өлгий, Увс, Ховд, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Дорнод аймагт зохион байгуулсан бөгөөд сургалтад хамрагдсан сурагчид ийм боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

зураг
 

Сонирхуулахад, Unitel HUB хөтөлбөрийг энэ жил 21 аймагт бүрэн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь сургуулийн насны сурагчдад робот угсрах, инженерчлэл, кодчиллын анхан шатны мэдлэгийг олгож, ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байгаа юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.