Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд гутал, хувцас заруулахгүй

Б.Манлай
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгч байна.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд зориулж Төв цэнгэлдэх хүрээлэнд 12,000 хүний суудал бэлджээ. Энэ жилийн наадмаар Бутан улсын хаан манай улсад ирэх юм байна.

Хотын дарга Х.Нямбаатар "Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур зарах 177, худалдаа үйлчилгээ эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагуудад хуушуур хийх зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн үнэ 330,000-660,000 төгрөг. Үүн дээр хог хаягдлын 275,000 төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ.

Ингэхдээ Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ААН, байгууллагад Төв цэнгэлдэхэд хуушуур зарах зөвшөөрлийг өгнө.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ААН, байгууллага хоолны материал, ширээ сандал, сав суулгатайгаа очно. Цахилгаан эрчим хүч болон нэгдсэн асраар хангах юм.

Хуушуур хайрсан тосоо зүлгэн дээр асгавал цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.

Харин худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг иргэнд ч ААН-д ч олгоно.

Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны 40 асар байршуулна. Ингэснээр жуулчид худалдан авалт хийх боломжтой болно.

Хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй, Нарантуул 1, 2  шиг гутал, хувцас заруулахгүй.

Хүй долоо худагт хуушуур, хоол үйлдвэрлэл явуулах ААН, байгууллагын хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. Нийт 200 орчим хуушуур хийх гэрийн зөвшөөрөл олгоно. Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийнхэнд Хүй долоо худагт хоол үйлдвэрлэл явуулах, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгнө.

Хүй долоо худагт хуушуурын гэр, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл илүү олгогдоно.

ТЦА-наас Төв цэнгэлдэх орчимд 7,850 автомашины зогсоол төлөвлөсөн" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ШУУД ҮЗЭХ: