Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюун ухаанд суурилсан Deepc платформыг Монголын дүрс оношилгооны салбарт нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 6 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

“Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2024” 6 дугаар сарын 21-ний өдөр Корпорэйт зочид буудал Конвеншн Центрт болж, 600 гаруй радиологчид оролцлоо. Чуулганы үеэр Дижитал Медикал Центр ХХК-ийн хамт олон хиймэл оюун ухаанд суурилсан 50 гаруй программ хангамжийг нэгтгэсэн Deepc платформыг танилцууллаа.  

Энэхүү платформ нь Европын холбооны улсууд болон АНУ-д зохицуулалт зөвшөөрлийг авч албан ёсоор оношилгоо, эмчилгээнд ашиглагдаж байгаа эрүүл мэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хиймэл оюун ухаанд суурилсан үйлдлийн систем юм.

зураг
 

Технологийн салбар өндөр хөгжсөн АНУ, Герман зэрэг орнууд дүрс оношилгооны тоног, төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Монгол Улсын эрүүл мэндийн салбар ч мөн дэлхийн дүрс оношилгооны технологийг цаг алдалгүй нэвтрүүлж байгаа нь эмчилгээний чанар сайжрахад нөлөөлж байна.

Дижитал Медикал Центр ХХК-ийн хамт олон Deepc платформыг Монголд анхлан нэвтрүүлснээр хот хөдөөгийн радиологч эмч нар оношилгоо үйлчилгээндээ ашиглаж, орон зай цаг хугацаанаас үл хамааран оношоо хурдан шуурхай тавих боломж бүрдэх юм.  

зураг
 
зураг
 

Дижитал Медикал Центр ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энх-Амгалан: “Бид хиймэл оюун ухаанд суурилсан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий Deepc платформыг албан ёсны эрхтэйгээр Монголын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, радиологч эмч нартаа, эрүүл мэндийн салбарынхандаа албан ёсоор танилцуулж байна. Дүрс оношилгооны салбар хиймэл оюун ухаанд тулгуурлан хөгжиж байна, бид ч энэ төрлийн хамгийн сүүлийн үеийн технологи болох Deepc платформыг Монголдоо нэвтрүүлж, салбартаа өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна” хэмээн онцоллоо.   

Монголын радиологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор, профессор Д.Гончигсүрэн: “Манай дүрс оношилгооны эмч нар 2023, 2024 онд хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг өнөөдөр танилцуулж байна. Өнөөдрийн чуулганд энэ салбарын дэлхийн томоохон эрдэмтэд хүрэлцэн ирж, судалгааны ажлаа танилцуулж, лекц уншиж, сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явагдаж байна. Дүрс оношилгооны салбар хиймэл оюун ухаанд тулгуурлан хөгжиж байна” хэмээн дурдлаа.

Дижитал Медикал Центр ХХК нь Deepc платформыг эрүүл мэндийн салбарынхандаа танилцуулж, хиймэл оюун ухааныг радиологийн практикт нэвтрүүлэхээр Монголын Радиологийн холбоотой санамж бичиг байгууллаа. Эмнэлгүүд Deepc платформыг ашигласнаар компьютер, томограф зэрэг оношилгооны зургийг мэргэжлийн эмч нар хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү нарийвчлалтай уншиж, оношоо хурдан шуурхай тавьж, цаг хугацаа хэмнэх боломжтой юм.   

Deepc платформтой холбоотой мэдээллийг digital-medical-center.mn-ээс аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.