Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-аас Замын-Үүдэд суух шинэ ерөнхий консул томилогдон иржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух ерөнхий консулаар Кэ Юушэн томилогдон иржээ.

Гадаад Харилцааны Яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ сарын 24-ний өдөр Ерөнхий консул Кэ Юушэнд экзекватурыг гардуулж өгсөн байна.

Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг Консулын газрын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.

Талууд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулах, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтаар байгуулах, консулын тойргийн аймгуудын Хятад улстай хөгжүүлэх ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар санал солилцжээ.