Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Pirates of the Caribbean” киноны жүжигчин аварга загасанд бариулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны жүжигчин Тамайо Перри аварга загасанд бариулсны улмаас амиа алдсан тухай Хавай мужийн онцгой байдлын алба өчигдөр мэдээлжээ.

49 настай тэрбээр Ням гарагийн үдээс хойш Малекахана эргийн ойролцоо далайн усанд серфингээр хичээллэж байхдаа аварга загасны халдлагад өртсөн юм байна.

Тэрбээр “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын дөрөв дэх кино болох “Pirates of the Caribbean: On Stranger Tides” киноны нэг дүрийг бүтээсэн юм. 2011 оны уг бүтээлд Жонни Депп, Пенелопа Круз, Жеффри Раш нарын алдартнууд тоглодог.

Перри үүнээс гадна “Lost”, “Hawaii Five-0”, “Blue Crush”, “Charlie’s Angels” зэрэг кинонуудад дүр бүтээж, Coca-Cola ундааны сурталчилгаанд тоглож байжээ.

зураг
 

Хавайн Оаху арлын зүүн хэсэгт төрж өссөн Перри нь усны аврагч байсан бөгөөд сүүлийн арав гаруй жил мэргэжлийн серфингээр хичээллэж байсан юм.

Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Хавай мужийн төв Хонолулу хотын захирагч Рик Блангиарди “Тамайо бол маш их нэр хүндтэй домогт усчин, манай тэнгисийн аюулгүй байдлын багийн гайхалтай сайн гишүүн байсан юм” гэж дурсаад талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC