Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замд гулгаа үүсэх нөхцөл бүрдээд байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
ЗТХТ

А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замд хүчтэй салхитай нойтон цас бороо холилдон орж зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдсэнийг Зам, Тээврийн Хөгжлийн Төв(ЗТХТ)-өөс сэрэмжлүүлж байна. 

Иймд иргэд та бүхэн анхаарал, болгоомжтой байж, хурдаа тохируулан зорчихыг зөвлөв.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр хур тунадас өнөөдөр өдөртөө үргэлжлэн орохоор байгаа юм.