ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг тусгайлан бүртгэх программыг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Шийдвэрлэсэн 327 гомдол мэдээлэл байгаа бол яг одоогоор 141 гомдол мэдээлэл шалгаж байна.

Цагдаагийн байгууллагад ирсэн нийт гомдол мэдээллээс сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг тусгайлан бүртгэх программыг боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа. Энэхүү программ нь прокурорын байгууллагатай холбогдсон бөгөөд цагдаад энэ төрлийн гомдол мэдээлэл ирэхэд прокурорын байгууллагад давхар бүртгэгдэнэ гэсэн үг.

Цахимд түгээгдэж буй худал мэдээллийг дараах байдлаар шалгадаг. Нэгдүгээрт, гомдол мэдээллийг бүртгэж авна. Дараа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явуулна. Ингээд хуурамч хаяг, хууль бус контент гэж үзвэл прокурорын байгууллагад хянуулаад, Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хүсэлт хүргүүлдэг. ХХЗХ цаашаагаа Meta компанид хүсэлт хүргүүлэх үе шаттайгаар явдаг. Meta компани тухайн хаяг, контенттой холбоотой шийдвэрийг гаргадаг. Тухайн мэдээлэлд хязгаарлалт тогтоох эсэхээ Meta компани шийддэг гэсэн үг" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [103.212.162.76] 2024/6/19
Ийм заваарсан үлгэрээ хичнээн ярих вэ. Сонгууль дуусчихна. Наад ажлыг чинь гайгүй шиг компютортой ганц залуу л хэдхэн минутын дотор хийчих биш үү. Төрийн хүнд суртал эндээс эхэлнэ. Энэ тухайгаа залуусаас асуугаарай.
1 | 0 Хариулах
УЛС [66.181.179.206] 2024/6/19
ЦАГДАА БОЛ АРД ТҮМЭНИЙГ ХАМГААЛАХ АМАР ТАЙВАН АМЬДРУУЛАХ ҮҮРЭГТЭЙ. ГЭВЧ МОНГОЛ ЦАГДАА МАН-ыг ХАМГААЛАХ АЖИЛ Л ХИЙДЭГ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ ШҮҮ!!!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2024/6/19
Та нар сонгуулийн аппликэйшн хийж байхаар гэмт хэрэгтэй тэмцэх апп хийлгээч. Ийм малшиг цагдаатай орон хол явхуу.
2 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол 😈 [79.117.103.8] 2024/6/19
Баахан эмэгтэйчүүд дээр нь нэмээд эрлийз хурлийзууд 🤦🏻‍♂️🤮 араас нь лгтб ч билүү өөр бузар нэмэгдчихнэ 🤣 Ийм улс байснаас устцан нь дээр байхаа!!!
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол 😈 [79.117.103.8] 2024/6/19
Сонгууль гэдэг нь алиалагч 🤡 хулгайч нарын хошин шогийн тоглолт юм дагуудах
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.215] 2024/6/19
ЭРХ БАРИГЧДЫН ГАР ХӨЛЖ БАЙГАА Л ХАРАГДДАГ ДА ЦАГДАА. ҮЗЭЛ БОДЛОО ХУУЛИЙН ДАГУУ ИЛЭРХИЙЛСЭН ИРГЭДИЙГ ЯАЖ ЭРХИЙГ НЬ ХААЖ БООЛОО ДО ӨНГӨРСӨН 8 ЖИЛ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.180] 2024/6/19
ЛУ.ГАНТӨМӨРИЙГ БУУРЬТАЙ, Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ БОЛЧИМГҮЙ ГЭЖ ДҮГНЭВ Өвөрхангай аймагт МАН-ын сонгуулийн ажилд очоогүй иргэнийг хэт фанат нөхөр нохой шиг өшиглөөд хөнөөчихсөн билээ. Үүнээс үүдэн АН-ын гишүүний амь насыг хөнөөсөн асуудал гишүүд дэмжигч нарынх нь цөсийг хөөргөв бололтой. Бараг л дайтья, МАН-ын даргаас өшөөгөө авья гэх нь холгүй хөөсөрч байлаа. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг АН-ын байран дээр ирэхэд зодоод явуулья гэх гэх гишүүд ч байлаа. Яг ийм асч дүрэлзэх, асуудал үүсч мэдэх эгзэгтэй байдалд Л.Гантөмөр эвийн эрхэмлэсэн шийдвэр, мэдэгдэл хийсэн нь нөхцөл байдлыг намжаасан. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ ирэнгүүт “Та нар яасан дээрэлхүү юм. Адилхан үзнэ” гэсэн бол АН-ын 200 мянган гишүүн гудамжиндаа гарсан бол Дэлхийн 3-р дайныг дэгдээчих байв. Ийм эгзэгтэй үед улс төрийн соёл гаргасан Лу.Гантөмөрийг сул дорой, мөлгөр гэхээсээ илүү дүрсгүй хүүхэд АН-ын даргад тохирох хүн хэмээн олон нийт дүгнэж эхэллээ. Мөн Дэлхийн 3-р дайн, газрын зурагнаас арчигдаж мэднэ хэмээн улс төрийн болчимгүй дүг
3 | 1 Хариулах