Уншиж байна ...
Зураг
Зураг

Монгол Улс Азийн Бүсийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Боловсрол, шинжлэх ухааны яам

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг болон тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль, 9-р ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байр эзэллээ.

Анх удаа зохиогдож буй биологийн олимпиадад 19 орны 100 гаруй сурагч өрсөлджээ.

Шинжлэх ухааны хичээлүүдийн чиглэлээр жил бүр Олон улс, бүс нутгийн хэмжээнд олимпиадууд зохион байгуулагддаг юм. Тухайлбал Азийн физикийн олимпиад(APhO), Менделеевийн нэрэмжит химийн олимпиад(MChO) зэрэг тэмцээн жил бүр 20-28 улсын баг оролцдог аж.

 

Эх сурвалж: БШУЯ