ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/21-НД НИЙТЛЭГДСЭН
Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлсэн ч 346 нь нүүгээгүй байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 407 айл өрх зөвшөөрөлгүй оршин сууж байна.
Эдгээр айл өрхөд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3,052 удаа хүргүүлж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрд хүргэсэн ч 61 айл өрх нүүн шилжжээ.
Харин мэдэгдэл хүргүүлсэн ч 346 айл өрх нүүгээгүй байгааг мэдээллээ.
Үерийн эрсдэл өндөр
- Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212
- Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70
- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24
- Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68
- Баянгол дүүргийн 10,23 дугаар хороонд гурван айл өрх байгааг мэдээллээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
