Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны гүүрний урд хэсэгт тогтсон 6,800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болгожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот 1,250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй аж.

Иймд нийслэлийн хэмжээнд 3-4 хоног үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар соруулж байна. 

Тодруулбал Баянгол дүүргийн гуравдугаар хороо Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг найман албан хаагч таван автомашин механизмтай ажиллаж 6,800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болгосон талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.