ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдүүдийн ТҮГЭЭМЭЛ НЭРС

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол хүүхдүүдийн түгээмэл нэрийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулав.

2023 оны байдлаар охидын хамгийн түгээмэл нэр нь Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин. Харин хөвгүүдийнх Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Дөлгөөн байна.

Аймгуудаас онцолбол Баян-Өлгий аймагт охидын түгээмэл нэр нь Аружан, Айдана, Амина байгаа бол хөвгүүдэд Нурали, Ерасыл, Ахтилек нэр түгээмэл байгаа юм.

Улаанбаатарт Мишээл, Энэрэл, Нандин-Эрдэнэ нэртэй охин их байгаа бол хөвгүүдээс нэлээд нь Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр нэртэй.

зураг