Шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, өөрсдийн өвөрмөц онцлогоороо Солонгос залуусын дунд тренд болж буй Mega MGC Coffee сүлжээ Монголд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.
Тус брэнд нь уламжлалт кофе шопын өнгө төрхийг эвдэж том аягатай Кофе, Ade, Smoothie, Frappe зэрэг 80 гаруй нэр төрлийн уух зүйлсээр хэрэглэгчдэдээ үйлчилдэг.
Бүх бүтээгдэхүүн нь том савлагаатай хэдий ч үнийн хувьд боломжийн, бүтээгдэхүүний орц найрлагын чанарт ихээхэн анхаарч, тухтай, өнгөлөг орчин, франчайз брэндийн ноу-хоуг бариста нартай сургах өөрийн гэсэн сургалтын төвтэй байдгаараа онцлогтой. Энэхүү онцлог нь Солонгосын завгүй амьдралын хэмнэлтэй залуусын гол сонголт болж 3,000 гаруй салбартай болтлоо өргөжин тэлсээр байна.
Энэхүү кофе шопын шинэ соёл Монгол улсад нэвтрэхэд бэлэн болж 25-р эмийн сангийн KFC-ийн замын эсрэг талд эхний салбар нь 5-р сарын 30-ны Пүрэв гарагт нээлтээ хийхээр болжээ.
Сонирхуулахад тус брэнд нь Солонгосын 4 удаагийн кофе шопын шилдэг франчайз брэндээр шалгарсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!