Хиймэл оюун ухаан ашиглан “TREX LAB” төхөөрөмжийн тусламжтайгаар хөлийнхөө уланд дүн шинжилгээ хийлгэх боломжтой боллоо. “Trex Pro Hiking” брэнд шинэ загварын гутлын технологи, “TREX LAB” эмчилгээний улавч хэвлэх төхөөрөмжийг танилцуулах өдөрлөгийн үеэр хөлийн уланд үнэ төлбөргүй шинжилгээ хийх юм байна.
Өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-нд Шангрила моллын нэг давхарт болно. Энэ үеэр “Trex Pro” брэндийн хавар, намрын цоо шинэ гутлын загваруудтай танилцахын хажуугаар дээрх шинэ үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
“TREX LAB” төхөөрөмж нь хүний тэнцвэрийг хангадаг тулгуур эрхтэн болон хөлийн уланд дүн шинжилгээ хийж оношлох зориулалттай хиймэл оюун ухаан бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд төхөөрөмж юм. Гаргасан оношоо таны цахим шуудан эсвэл гар утас уруу шууд илгээх бөгөөд Та өөрийн хөлийн улны эрүүл мэндийн талаарх мэдээллийг бүрэн авна.
Хэрвээ буруу гишгэлттэй бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, бие бүхэлдээ аль нэг тал руугаа хазайлттай болно. Ингэснээр булчин чангарч, хуян хурж бүтэн нойртой амарч чадахгүй байх, нуруу өвдөх, цаашлаад үе мөчинд сөргөөр нөлөөлөх, гадна болон дотор ахилесийн шөрмөс үрэвсэж, алхаж явахад зовуурьтай болох зэрэг эрсдэл үүсгэдэг.
Нумтай улавчны AI төхөөрөмж нь тулгуур эрхтэн, хөлийн уланд дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн хувьд ямар эрсдэл үүсэж болзошгүй байгааг тодорхойлно. Ингэснээр хэрхэн эмчлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарах юм.
Тэгвэл “TREX LAB” эмчилгээний улавчийг санал болгож байна. Зөвхөн тухайн хүний хөлийн онцлогт тааруулан хэвлэсэн эрүүл мэндийн нумтай улавч юм. Үүнийг ашигласнаар зөв гишгэлттэй болж, эрүүл мэнд сайжирч, тав тухтай байна.
Нумтай улавч нь улны дотор тал, хөлийн нумыг дэмжих, буруу гишгэлтийг засаж, биеийн тэгш хэмийг хэвийн шугамд сэргээж өгдгөөрөө давуу талтай.
Торон даавуу, 3 мм-ийн зузаан зөөлөн, чийг татуулахгүй, мөөгөнцөр бактерийн эсрэг үйлчилгээтэй, буруу гишгүүлэхийн эсрэг динамик дэмжлэгтэй байдал нь “TREX LAB” эмчилгээний улавчийг сонгох шалтгаан юм.
“Trex Pro Hiking” брэнд шинэ загварын гутлын технологи, “TREX LAB” эмчилгээний улавч хэвлэх төхөөрөмжийг танилцуулах өдөрлөг дөрөвдүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Shangri-la Mall-ын 1-р давхарт “Trex pro booth”-д болно. Ирсэн хүн бүр үнэгүй хөлийн улаа шинжлүүлэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!