Майхантын аманд баригдсан Сургалт, хөгжлийн цогцолбор төвийг ирэх сард нээнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улиастай Майхантын аманд баригдсан Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийг ирэх сард нээхээр болжээ.

Сургалт, хөгжлийн цогцолбор төв нь зорилтот бүлгийн иргэдэд боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадварыг дэмжих зорилготой байна.

Тус төв нь нэг дор 200 хүртэлх иргэнд эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүй, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Нээлтийн үеэр өргөтгөлийн ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын үр дүн, төвийн үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилт, төлөвлөгөөг танилцуулах аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс