Уншиж байна ...

Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтгүй байлгах төслийг нийслэлийн сургуулиудад хэрэгжүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлөөс ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгээс "Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх төслийг нийслэлийн есөн дүүргийн зарим сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ ихэвчлэн энэ төрлийн зөрчил удаа дараа бүртгэгдсэн сургуулиудыг сонгохоор болсон байна.

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйн сургалт, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг, эхчүүдэд чиглэсэн хүүхэдтэйгээ ярилцах, ойлголцох, хүүхдэдээ анхаарал хандуулах, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатай хийх, сурагчдын үзэл бодлыг сонсох зэрэгт холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.

2024 онд 1,343 хүүхэд сургуулийн орчинд үл таних хүний болон үе тэнгийн танил найзуудынхаа дарамт дээрэлхэлтэд өртөж ГССҮТ-ийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсан байна.